ЕБС-ийн сурагчдад хоол хүнсний эрүүл, зөв дадал төлөвшүүлэх, хүнсний аюулгүй байдлын мэдлэг олгох зорилготой “Хүүхдийн төлөө – Хүнсний аюулгүй байдалд ЗА гэж хэлъе” сургалт, өдөрлөг, нөлөөллийн аяныг 2026 оны 10 дугаар сарын 26-наас 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл нийслэл, аймгийн сонгогдсон сургуулиудад зохион байгуулж байна.
Аяны хүрээнд сурагчдад хүнсний аюулгүй байдлын сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа явуулахаас гадна сургуулийн хоол үйлдвэрлэл, хүнс бэлтгэн нийлүүлэгчдийн бүтээгдэхүүнд чанар, стандартын тандалт судалгаа хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулна.
Аяныг ХХААХҮЯ санаачлан, Эрүүл мэндийн яам, Боловсролын Ерөнхий Газар, НҮБ-ын ХХААБ-ын “Нэг эрүүл мэнд хүнсний аюулгүй байдал” төслийн баг болон холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байна.



