Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026/11/06
Ирэх10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Share on FacebookShare on Twitter

2026 оны 11 дүгээр сарын 6-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 8-11-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.

ХУР ТУНАДАС: Арваннэгдүгээр сарын 06-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 07-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

САЛХИ: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 07, 14-нд говь, тал, хээрийн нутгаар, 12-нд тал, хээрийн нутгаар, 13-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

АГААРЫН ТЕМПЕРАТУР: Хугацааны эхээр ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн хэвээр байх боловч 08-11-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 18-23 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэмийн дулаанаас 3 хэмийн хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 хэмийн дулаанаас 3 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

ХУР ТУНАДАС: Бүх хугацаанд цас орохгүй.

САЛХИ: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 07-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.

АГААРЫН ТЕМПЕРАТУР: Арваннэгдүгээр сарын 06, 07-нд хүйтэн шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-23 хэм, бусад хэсгээр 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

Арваннэгдүгээр сарын 08-наас өдөртөө дулаарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-15 хэм, бусад хэсгээр 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

Танд санал болгож буй

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ
Нийгэм

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

2026/11/17
Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна
Нийгэм

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

2026/11/17
Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Нийгэм

Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

2026/11/16

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?