Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Ю.Цэдэнбалын унаж байсан Зил-114 лимузинг дуудлагаар худалдана

2022/02/08
Ю.Цэдэнбалын унаж байсан Зил-114 лимузинг дуудлагаар худалдана
Share on FacebookShare on Twitter

Хорьдугаар зууны үеийн төрийн тэргүүн нарын лимузин дуудлага худалдаанд орох нь ховорхон байдаг. Учир нь ийм машинуудыг музейд тавих буюу төрийн албанд харьяалах нь элбэг. Мэдээж цөөн хэд нь хувийн цуглуулгад байдаг.

Тэгвэл хэдхэн долоо хоногийн дараа Ю.Цэдэнбалын унаж байсан 1967 оны Зил-114 маркийн лимузинг Парис хотноо “Artcurial Retromobile 2022” дуудлага худалдаанд оруулах болжээ.

Зил-114 лимузинг Москва дахь Ликачевын машины үйлдвэрт үйлдвэрлэсэн байна. Энэ нь зургаан хүний суудалтай, долоон литрийн багтаамжтай V8 хөдөлгүүртэй юм.

“Artcurial Retromobile 2022”-д ирэх сард дуудлага худалдаанд оруулах лимузингийн хувьд 1967 оны эхэн үеийн загвар бөгөөд “БНМАУ-ын төрийн тэргүүнийх байсан” гэж дуудлага худалдааны газраас мэдэгджээ. Уг лимузин нь “УБ0001” улсын дугаартай байсан ба 2004 оныг хүртэл төрийн тэргүүний автомашины музейд байсан.

Дуудлага худалдааны газрын мэдээлснээс үзвэл, Ю.Цэдэнбалын үед ЗХУ-аас гадаадын удирдагчдад бэлэглэсэн цөөхөн Зил-114 лимузингийн нэг нь уг машин байж болзошгүй. Тухайн үед Улаанбаатар хотод төрийн албаны дор хаяж хоёр Зил-114 байсан гэх мэдээлэл байдаг ажээ. Зил-114-өөс гадна ГАЗ 13 Чайка зэрэг хэд хэдэн машин Ю.Цэдэнбалд байсан гэдэг. Ю.Цэдэнбал тэргүүтэй дээд удирдлагууд өдөр тутамдаа илүү даруухан загварын машинуудыг ашиглаж, Зил-114 лимузинг онцгой арга хэмжээ, төрийн айлчлалын үеэр ашигладаг байжээ.

Дуудлага худалдааны газар энэхүү Зил-114 машиныг 46-67 мянган ам.доллар хүрнэ гэж тооцоолж байна.

Эх сурвалж: AUTOWEEK

Танд санал болгож буй

Moon dance хамтлаг Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
Фото мэдээ

Moon dance хамтлаг Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

2023/12/19
“The Mongol Khan” жүжиг алдарт Колизэйд энэ сарын 17-нд нээлтээ хийнэ
Фото мэдээ

“The Mongol Khan” жүжиг алдарт Колизэйд энэ сарын 17-нд нээлтээ хийнэ

2023/11/13
Монгол Улсыг 2024 онд аялахад хамгийн тааламжтай орны нэгээр онцолжээ
Онцлох мэдээ

Монгол Улсыг 2024 онд аялахад хамгийн тааламжтай орны нэгээр онцолжээ

2023/10/27

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?