Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг УИХ-ын Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хороо хүлээн авч байна

2026/11/16
Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг УИХ-ын Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хороо хүлээн авч байна
Share on FacebookShare on Twitter

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт “…Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооноос нэр дэвшүүлсэн тус бүр 1 гишүүн орон тооны, бусад дөрвөн гишүүн нь орон тооны бус байна …” гэж заасан байдаг.

Байнгын хороод тус бүрийн хуралдаанаараа “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолуудыг баталж, 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн бүртгэж байгаа тул Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтээ илгээнэ үү.

EZBH.jpg

Бүртгэлийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17.30 цаг хүртэл явуулах бол УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10.00 цаг хүртэл хүлээн авна.

Иймд нэр дэвших хүсэлтээ давхардуулахгүйгээр Байнгын хорооны тогтоолоор баталсан маягтын дагуу илгээнэ үү. Үүнд:

1.Төрийн албан хаагчийн анкет;

2.Эрх бүхий байгууллагаас нэр дэвшүүлсэн албан бичиг, шийдвэр (Зөвхөн Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон зарим орон тооны бус гишүүнд нэр дэвших хүсэлт гаргагчид хамаарна);

3.Иргэний үнэмлэхийн хуулбар;

4.Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг;

5.Боловсролын зэргийн дипломын хуулбар;

6.Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргагчид хамаарахгүй);

7.Энэхүү загварт заасан баримт бичиг;

8.Холбогдох бусад баримт

Хууль зүйн байнгын хороонд хандах бол дараах маягтыг бөглөж, 51-262727 дугаарын утсаар холбогдоно. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай, 14201, Төрийн ордон, Хууль зүйн байнгын хороо, 329 тоот гэсэн шуудангийн хаягаар болон uyanga.s@parliament.mn цахим шуудангаар холбогдох боломжтой.

Эдийн засгийн байнгын хороонд хандах бол Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан маягтын дагуу бөглөн баримт бичгийг хавсаргана. Бүртгэлийн талаар лавлах утас: 51-261541, шуудангийн хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай, 14201, Төрийн ордон, Эдийн засгийн байнгын хороо, 276 тоот, цахим шуудан: shijirmunkh@parliament.mn хаягаар холбогдох боломжтой гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Танд санал болгож буй

УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
Улс төр

УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой

2026/11/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа
Улс төр

УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа

2026/11/17
Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаарх асуулгын хариуг хэлэлцэв
Улс төр

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаарх асуулгын хариуг хэлэлцэв

2026/11/13

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?