Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Дэлхийн “Хүмүүнлэгийн өдөр” тохиож байна

2026/11/16
Дэлхийн “Хүмүүнлэгийн өдөр” тохиож байна
Share on FacebookShare on Twitter

Дэлхийн “Хүмүүнлэгийн өдөр” өнөөдөр тохиож байна

Дэлхийн “Хүмүүнлэгийн өдөр” тохиож байна.  Хүмүүнлэгийн өдрийг Олон улсын Улаан Загалмай ба Улаан хавирган сар Нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын Улаан Загалмай хороо болон Үндэсний нийгэмлэгүүд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хандивлагчид тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Монгол Улсын Засгийн газар 2011 онд жил бүрийн тавдугаар сарын 8-ны өдрийг “Монголын Хүмүүнлэгийн өдөр” болгох шийдвэр гаргаж, үүнээс хойш Монголын Улаан загалмай нийгэмлэг олон нийт, хүүхэд залуучуудад хүмүүнлэг үйлсийг сурталчлах ажлыг жил бүр зохион байгуулж ирсэн юм.

Энэхүү өдрийг Өнөр цогцолбор сургууль дээр Сонгинохайрхан дүүргийн үе үеийн улаан загалмайн идэвхтэн, гишүүд, хүүхэд залуус тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ үеэр ажил үйлсээрээ манлайлсан онцгой байдлын алба хаагчид, улаан загалмайн гишүүдийг шагнаж урамшууллаа. Мөн дүүргийн ИТХ-ын дарга Б.Золбоо улаан загалмайн хорооны гишүүнээр элсэн орлоо. Түүнчлэн Шинээр элссэн улаан загалмайн гишүүн хүүхдүүд үнэмлэх, бүчээ гардан авч тангараг өргөлөө. Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах Сонгинохайрхан дүүргийн зөвлөлөөс гамшиг, хүмүүнлэгийн танхимыг тохижуулж буй бөгөөд Өнөр цогцолбор сургуульд тус танхимыг байгуулна гэдгийг СХД-ийн ИТХ-ын дарга Б.Золбоо онцлон хэлэв. Уг танхим бий болсноор сурагчид болон сургуулийн багш, ажилчид аюул гамшгийн үед анхны тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх чадварт суралцах, хүмүүнлэгийн боловсролыг олж авах, сайн дурын ажил зохион байгуулах, хүмүүнлэгийн үнэт чанарыг төлөвшүүлэх чухал ач холбогдолтой. Цаашид дүүргийн сургуулиудад хүмүүнлэгийн танхимыг шат дараатай тохижуулахаар төлөвлөөд байна.

Танд санал болгож буй

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ
Нийгэм

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

2026/11/17
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

2026/11/17
“Химийн бодисын хууль, эрх зүйн орчин” сэдэвт олон улсын семинарт оролцлоо
Нийгэм

“Химийн бодисын хууль, эрх зүйн орчин” сэдэвт олон улсын семинарт оролцлоо

2026/11/17

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?