Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Бээжингийн өвлийн олимпийн дэвшилтэт технологиуд

2022/02/10
Бээжингийн өвлийн олимпийн дэвшилтэт технологиуд
Share on FacebookShare on Twitter

Олимпийн наадам нь зохион байгуулагч орны хувьд хамгийн шилдэг технологио харуулсан цаг үе байдаг Тэгвэл 2022 оны Бээжингийн өвлийн наадам ч мөн адил хамгийн шилдэг технологийн шийдлүүдээ харууллаа. Тамирчдын байрлах кэмпээс эхлээд хөдөлмөрч роботууд хүртэл Бээжингийн өвлийн олимпд ашигласан хамгийн шинэлэг технологиудыг онцлов.

БАЙРШИЛ

Тэмцээн болох байршлуудад хэд хэдэн шинэ технологи ашиглан өөрчлөлт оруулжээ. Жишээлбэл Бээжингийн усан спортын үндэсний төв юм. Бүхэлдээ усан сан байсан талбай мөстөлтийн технологийг ашиглан тэшүүрийн талбай болсон байна. Өмнө нь 2008 оны зуны олимпийн наадамд усанд сэлэх, шумбах тэмцээнийг зохион байгуулдаг “Усан шоо” гэгддэг байсан тус төвийг өдгөө “Мөсөн шоо” хэмээн нэрлэж, кёрлингийн тэмцээн зохион байгуулахаар болжээ. Тус стадион нь уур амьсгал, чийгшлийг хяналттай байлгадаг гэнэ.

Наадмын дараа уг талбайг өвөл, зуны спортын аль алинд нь үргэлжлүүлэн ашиглах бөгөөд улирлаас хамааран орчин, ашиглалт нь солигдох болно. Хятадын үндэсний хурдны тэшүүрийн зууван талбайг  нүүрсхүчлийн хий ялгаруулалтыг тэг болгохын тулд олон шинэчлэлийг хийсэн байна . Үүгээр нүүрстөрөгчийн давхар ислийн (CO2) шууд хөргөлтийн технологийг ашиглан битүү мөсөн орчин болгожээ. Өөрөөр хэлбэл, талбайн мөс боловсруулах систем нь байгалийн хөргөлтийн CO2 дээр ажилладаг бөгөөд озоны давхаргын задралын боломж (ODP) 0, дэлхийн дулаарлын боломж (GWP) нэг байна. Энэхүү технологийн шинэчлэл Бээжингийн олимпийг өвлийн наадмын түүхэн дэх хамгийн бага GWP-тэй болгож байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар СО2-ыг дамжуулдаг хөргөлтийн системийг нэвтрүүлснээр байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийн чиглэлээр дэлхийд үлгэр жишээ болж байна.

БЭЛТГЭЛИЙН ЯВЦ

Технологийн шинэчлэл нь Бээжингийн олимпод тамирчдын бэлтгэл сургуулилалтыг мөн өөрчилж байна. Жишээлбэл, үндэсний өвлийн спортын сургалт, судалгааны төвд салхины туннель нь тамирчдад агаарын эсэргүүцлийг хамгийн бага хэмжээгээр үүсгэдэг динамик байрлалаа олоход тусалдаг болгожээ. Үүний нэгэн адил, Нордикийн хосолсон тамирчид Лайюань мужийн бэлтгэлийн баазад бэлтгэл хийж байгаа мэт орчинд хурд, хөөрөх өнцөг, динамик байрлалаа олох боломжтой ба  бэлтгэл хийх явцаа шууд дэлгэцэн дээрээс харах боломжтой.

ТЭЭВЭР

Энэхүү наадам нь гурван тэмцээний бүсийг холбосон Бээжин-Жанжиаку хурдны төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хурдасгав. Энэ нь 350км/цаг (217 миль/цаг) дээд хурдтайгаар явж, хоёр хотын хооронд явах хугацааг гурван цагаас 48 минут болгон бууруулжээ.  Энэхүү өндөр хурдны төмөр зам нь өндөр технологитой ба  зорчигчдод  шууд тэмцээний явцыг  үзэх, төхөөрөмжүүдийг утасгүй цэнэглэх, 5G холболттой байх боломжийг олгодог. Мөн  5G ашиглан контент цацах боломжтой. Үүгээрээ 5G шууд нэвтрүүлгийн студитэй дэлхийн анхны өндөр хурдны галт тэрэг болж байна. Галт тэрэг нь агаар цэвэршүүлэх төхөөрөмж, цанын хэрэгсэлд зориулсан шүүгээ, тэргэнцэрт ашиглах боломжтой зайг багтаасан бөгөөд БэйДоугийн навигацийн хиймэл дагуулын системийг дэмждэг.

РОБОТУУД

Бээжингийн олимп олон тооны  роботыг ажиллуулж байна. Жишээлбэл, эмнэлгийн төв нь яаралтай тусламжийн үед мэс заслын роботуудтай болжээ. Робот  тус бүр нь хамт ажиллагсдаасаа илүү нарийвчлалтай, инвазив бус байдлаар ажиллах боломжтой. Цар тахлын халдварыг бууруулахын тулд гар ариутгагч бодис тарааж, зочдод маск хэрэглэхийг шаардаж, агаар, газрыг цэвэрлэхийн тулд манан цацдаг роботууд ажиллаж байна. Мөн 90 секундийн дотор зочдод коктейль хийж чадах бармен роботууд хүртэл байх болжээ.

Танд санал болгож буй

Moon dance хамтлаг Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
Фото мэдээ

Moon dance хамтлаг Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

2023/12/19
“The Mongol Khan” жүжиг алдарт Колизэйд энэ сарын 17-нд нээлтээ хийнэ
Фото мэдээ

“The Mongol Khan” жүжиг алдарт Колизэйд энэ сарын 17-нд нээлтээ хийнэ

2023/11/13
Монгол Улсыг 2024 онд аялахад хамгийн тааламжтай орны нэгээр онцолжээ
Онцлох мэдээ

Монгол Улсыг 2024 онд аялахад хамгийн тааламжтай орны нэгээр онцолжээ

2023/10/27

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?