Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Хийн хоолойн төслийн 2022 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ

2022/02/11
Хийн хоолойн төслийн 2022 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн хүрээнд өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлын тайланг тус төслийн удирдагч Л.Амарсанаа болон Тусгай зориулалтын компанийн гүйцэтгэх захирал Асеев Евгений Николаевич нар Шадар сайд С.Амарсайханд танилцуулж, энэ онд хийх ажлын талаар хэлэлцлээ. Байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн хүрээнд өнгөрсөн онд гурван томоохон ажлыг төлөвлөсөн нь биеллээ олсон юм. Тодруулбал, байгалийн хийн хоолойн зурвас газрыг тодруулах, ТЭЗҮ-ийг боловсруулж дуусгах, Тусгай зориулалтын компанид шаардлагатай зөвшөөрлүүдийг олгох байсан нь бүрэн дуусаж, дараагийн шатны ажил руу ороход бэлэн болоод байна.

Энэ онд уг төслийн хүрээнд инженер геодези, инженер экологи, инженер археологийн судалгааны ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буй аж. Уг ажлыг ирэх тавдугаар сараас эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангасан бөгөөд арваннэгдүгээр сарын 30 гэхэд дуусгахаар төлөвлөжээ.

Уулзалтын үеэр Шадар сайд С.Амарсайхан төслийн багийнханд хандаж Монгол Улсын Засгийн газраас ажлын үр дүнд нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, цаашид гарах хүндрэл бэрхшээлийг дор бүрд нь шийдвэрлэж, төслийг цаг алдалгүй үргэлжлүүлэх тал дээр анхаарч ажиллана гэдгээ хэлсэн юм.

Харин Тусгай зориулалтын компанийн гүйцэтгэх захирал Асеев Евгений Николаевич “Бид өнгөрсөн жилийнх шиг хурдаар ажиллавал энэ онд илүү үр дүнд хүрэх боломжтой” хэмээгээд Монгол Улсын Засгийн газраас уг төслийг дэмжин ажиллаж байгаад талархаж буйгаа илэрхийллээ.

Танд санал болгож буй

Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй
Нийгэм

Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй

2025/09/10
БНХАУ-ын Шанхай хоттой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Нийгэм

БНХАУ-ын Шанхай хоттой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2025/09/10
“Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ
Нийгэм

“Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ

2025/09/10

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?