Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Таван шүүгчийг сэлгэн ажиллуулахаар томилов

2022/02/11
Таван шүүгчийг сэлгэн ажиллуулахаар томилов
Share on FacebookShare on Twitter

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 8 дугаар ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Шүүгчдийн сэлгэн ажиллах хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэв. Он гарсаар анхан болон давж заалдах шатны 10 шүүхээс 25 шүүгчийг сэлгэн ажиллуулах захиалгыг Шүүхийн ерөнхий зөвлөлд цахимаар ирүүлжээ. Энэхүү захиалгын зарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудаст байршуулахад 10 шүүгчээс 6 шүүхэд сэлгэн ажиллах хүсэлт ирүүлсэн бөгөөд эдгээрээс таван шүүгчийг шүүхийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Дараа нь “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам”-ын төсөлтэй танилцлаа. Шүүх хуралдаанд цахимаар буюу зайнаас оролцуулах ажлыг 2015 оноос эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд дуу-дүрсний төхөөрөмж ашиглан цахимаар 39  мянган оролцогчийг цахимаар шүүх хуралдаанд оролцуулаад байна.

Шүүх хуралдаанд зайнаас оролцуулах нь хэргийн оролцогчдоос гарах зардал, төсөв санхүү, цаг хугацааг хэмнэдэг ач холбогдолтой. Үүнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай явуулах, шүүх хуралдаан хойшлох нөхцөлийг цөөлөх зэрэг тодорхой үр дүнтэй байгаа юм. Нийт шүүхийн хэмжээнд шүүх хуралдаанд оролцогчийг цахимаар шүүх хуралдаанд оролцуулахад шаардагдах техник, тоног төхөөрөмжийн нөөц бүрдсэн.

Гэвч уг асуудлыг нарийвчлан зохицуулсан дүрэм, журам байхгүйн улмаас шүүх хуралдаан хойшлох, шүүх хуралдааны дэг зөрчигдөх, хэргийн оролцогчийн эрх хөндөгдөх нөхцөл байдал үүсэж болзошгүй байдлыг зохицуулахын тулд энэхүү журмыг батлан мөрдүүлэх хэрэгцээ шаардлага үүссэн билээ.
Журмын төслийг хэлэлцэн дэмжээд, олон нийтийн хэлэлцүүлэг явуулах, шүүхийн тамгын газруудаас санал авахаар боллоо.

Танд санал болгож буй

Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй
Нийгэм

Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй

2025/09/10
БНХАУ-ын Шанхай хоттой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Нийгэм

БНХАУ-ын Шанхай хоттой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2025/09/10
“Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ
Нийгэм

“Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ

2025/09/10

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?