Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Д.Амарбаясгалан: 76 гишүүн бүх эрх мэдлийг төвлөрүүлээд үүнийгээ алдахгүйн төлөө хичээдэг байдлыг задлахын төлөө ажиллана

2022/02/11
Д.Амарбаясгалан: 76 гишүүн бүх эрх мэдлийг төвлөрүүлээд үүнийгээ алдахгүйн төлөө хичээдэг байдлыг задлахын төлөө ажиллана
Share on FacebookShare on Twitter

Zarig.mn сайтаас зохион байгуулж буй Хөгжлийн банкны зээлийг “Өөрсдөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг өрнөж байна.

Хэлэлцүүлэгт МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцож байна.

Тэрбээр өмнө нь “Зээл авч зориулалтын бусаар ашигласан, санаатайгаар зээлээ төлөхөөс зайлсхийсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүд болон эдгээр байгууллагад зээл авахад эрх мэдлээ урвуулан ашиглаж нөлөөлсөн улстөрчид, албан тушаалтнуудтай аль нам засгийн эрх барьж байсан, аль нам засгийн эрх барьж байгаагаас үл хамааран нам харгалзахгүй хатуу тэмцэх болно” хэмээн мэдэгдэж байсан юм. Тус намын дүрмийн шинэчлэлээр гэмт хэрэгт холбогдон гэм буруутай нь шүүхээс тогтоогдсон гишүүдээ намаас хасах арга хэмжээ авдаг болсон байна.

Энэ талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Намын гишүүн ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд улс төрийн хариуцлага хүлээлгэдэг боломжийг нээлттэй болгосон. Улс төрийн хариуцлага хүлээлгэвэл дараа дараагийн улс төрийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй болно.

Хоёрдугаарт, аливаа гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд эхлээд улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ. Ингээд шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол намын гишүүнчлэлээс хасна. Намын гишүүнчлэлээс хасагдчихаад буцаад элсэх асуудал байхгүй. Насан туршдаа улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрх нь хаагдана гэсэн үг. Манай намын хувьд тэдгээр хүмүүсийг сумын иргэдийн хуралд ч нэр дэвшүүлэхгүй.

Улс төр талаасаа харахад Хөгжлийн банкны энэ асуудал бидэнд боломж олгож байна. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нэг түвшинд ойлголцож, нэг зүгт харах боломж Монголд төдийлөн олддоггүй. Үүнийг бид улс орон, ард иргэддээ олдсон боломж гэж харж, дийлдэхээ байсан задарсан олон зүйлтэй тэмцэж, цэгцэнд нь оруулахын төлөө ажиллах ёстой. Энэ дээр улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэдээ нэгэн зүгт харж хамтран ажиллаасай гэж хүсэж байна.

Үүнийг сарниулж, ач холбогдлыг бууруулах гэсэн олон үйл ажиллагаа, арга хэмжээ явагдах байх. Гэхдээ бид эрх баригч намын хувиар зогсолтгүйгээр энэ ажлыг урагшлуулна.

Улс төрийн эрх мэдэл төвлөрсөн цөөн хэсгийн эрх мэдлийг сарниулах ажлын бодитой ажил хийх шаардлага үүсэж байна. 76-хан гишүүн бүх эрх мэдлийг өөрсөн дээрээ төвлөрүүлээд үүнийгээ алдахгүйн төлөө хичээж ажилладаг. Эсвэл МАН, АН гэдэг хоёрхон нам эрх мэдлийг авчихаад бусад намуудыг оролцуулдаггүй. Энэ байдлыг задалж, сарниулахын төлөө ажиллах болно” гэв.

Танд санал болгож буй

Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй
Нийгэм

Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй

2025/09/10
БНХАУ-ын Шанхай хоттой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Нийгэм

БНХАУ-ын Шанхай хоттой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2025/09/10
“Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ
Нийгэм

“Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ

2025/09/10

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?