Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийг шалгав

2022/02/22
Төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийг шалгав
Share on FacebookShare on Twitter

Төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдэд хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний дүгнэлтийг ажлын хэсгийн дарга Б.Мягмар нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр танилцууллаа.

Ажлын хэсэг 12 дугаар сарын 14-22-нд ажиллаж, НЗДТГ-т гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй 11 төсөл, хөтөлбөр, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй 2, нийт 13 төсөл, хөтөлбөрийг хянаж, шинжилгээ, үнэлгээ хийв.

Ингэхдээ 9 чиглэлээр нэгдсэн санал, дүгнэлт гаргасан байна. Тодруулбал, төслүүдийн засаглалыг бэхжүүлэх, удирдах хорооны үйл ажиллагааг эрчимжүүлэх, шинэчлэн байгуулах, бодлогын газруудын уялдааг хангах шаардлагатайг онцолжээ.

Мөн төслүүдийн санхүүжилтийн хэлэлцээрт тусгасан нийслэлээс санхүүжүүлэх хөрөнгийг төсөвт тусгуулах, зээлийн эргэн төлөвлөлтийг төвлөрүүлэхэд анхаарах дүгнэлт гарчээ. Түүнчлэн худалдан авах ажиллагааны засаглал, чиг үүргийг шинэчлэх, төсвийн тодотголд зайлшгүй шаардлагатай саналыг тусгаж, төслийн үйл ажиллагааг төлөвлөсөн хугацаанд нь хэрэгжүүлэхийг дэмжих, төслийн хэрэгжилт, үр дүнд тавих хяналтыг тогтмолжуулан сайжруулах шаардлагатайг хэлж байв.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, ажлын хэсгийн дүгнэлт, зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаандаа тусгахыг төсөл хэрэгжүүлэх нэгжүүд, төслийн гүйцэтгэгч байгууллагад даалгажээ.

Танд санал болгож буй

Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

2026/01/29
Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь
Нийгэм

Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь

2026/01/29
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Нийгэм

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?