Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Монгол Улсын нийт өрхийн 80 хувь нь интернет хэрэглэж байна

2022/02/22
Монгол Улсын нийт өрхийн 80 хувь нь интернет хэрэглэж байна
Share on FacebookShare on Twitter

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Үндэсний статистикийн хороотой хамтран “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээний судалгаа”-г гаргажээ.

Монгол Улсын 335 сум, суурин газарт өндөр хурдны интернэт сүлжээ орсноор нийт өрхийн 80 хувь нь интернэт хэрэглэж байна. Мөн үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо жил бүр өсөн нэмэгдэж, 2021 оны байдлаар нийт иргэдийн 97.6 хувь нь гар утас хэрэглэж, үүнээс ухаалаг гар утасны хэрэглээ 84.7 хувьд хүрсэн. Энэ нь төрийн үйлчилгээг цахимаар хурдан шуурхай, нээлттэй, хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэхэд түлхэц болно хэмээн үзэж байгаа аж.

Судалгаанд хамрагдсан иргэдийн 98 хувь нь гар утастай байна. Мөн 15 ба түүнээс дээш насныхны 31.5 хувь нь суурин компьютер ашигладаг бол цахим худалдаанд иргэдийн 29.9 хувь нь тодорхой хэмжээгээр оролцсон байна. Сүүлийн гурван сарын хугацаанд судалгаанд оролцсон иргэдийн 84.3 хувь нь интернэт ашигласан бөгөөд тэдний 95 хувь нь мэдээлэл авах зорилгоор  интернэтийг ашигласан ажээ.

Түүнчлэн Монгол Улсын нийт өрхийн:

97.9 хувь нь гар утастай

97,3 хувь нь телевизтэй

80.0 хувь нь интернэттэй

8.1 хувь нь радиотой

9.0 хувь нь суурин утастай

33.3 хувь нь компьютертэй гэсэн судалгаа гарчээ.

Энэхүү судалгаа нь Үндэсний хэмжээний анхны түүвэр судалгаа бөгөөд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийг бодитой тооцоход Монгол Улсын тоо баримтыг тусгах, цаашид салбарын хөгжлийн бодлогыг боловсруулах, стратегийн ач холбогдол бүхий төсөл хөтөлбөр хэрэгжүүлэ суурь судалгаа, статистик мэдээ мэдээллээр хангах, харилцаа холбоо, мэдээллийн технологийн өнөөгийн байдлыг үнэлэх ач холбогдолтой аж.

Танд санал болгож буй

Нийслэлийн хэмжээнд 40 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна
Нийгэм

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 37 байршилд хямдралтай үнээр борлуулагдана

2025/06/13
Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм дулаан байна
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм дулаан байна

2025/06/13
Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагт хааж, шинэчилнэ
Нийгэм

Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагт хааж, шинэчилнэ

2025/06/13

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?