Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Монголбанк Maстеркарттай хамтран ₮ картыг EMV чип технологид амжилттай шилжүүллээ

2022/02/22
Монголбанк Maстеркарттай хамтран ₮ картыг EMV чип технологид амжилттай шилжүүллээ
Share on FacebookShare on Twitter

Монголбанк болон Мастеркарт байгууллага “M/Чип технологийн лицензийн гэрээ”-г 2019 онд байгуулснаас хойш хоёр жилийн хугацаанд хамтран ажилласнаар Үндэсний брэнд ₮ картыг EMV чип технологид суурилсан нууцлал, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан чип технологид шилжүүллээ.

Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар “М/Чип ₮-картыг арилжааны 11 банк, карт гаргагч финтек компаниудаар дамжуулан карт эзэмшигчид авах боломжтой боллоо. М/Чип технологийг нэвтрүүлснээр үндэсний брэнд ₮ картын нууцлал, аюулгүй байдал эрс сайжирч, өмнөх соронзон туузтай карт ашиглаж байхад үүсч байсан нууцлал, аюулгүй байдлын эрсдэлийг бүрэн арилгасан. Чип технологид суурилсан ₮ карт нь манай улсын банк, санхүүгийн салбар эдийн засагт ашиглаж буй төлбөрийн үндсэн хэрэгсэл төдийгүй төлбөр тооцооны системд томоохон үүрэг гүйцэтгэнэ” гэж онцлов.

Мастеркарт байгууллагын Ази, Номхон далайн бүсийн Ерөнхийлөгч Ари Саркер энэ үйл явдлыг өндрөөр үнэлж, “Энэ бол Монголын хэрэглэгчид төдийгүй бизнес эрхлэгчдэд ихээхэн ашиг, тусаа өгөх дэвшил юм. Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй хөгжилд тэргүүлэх зорилтоо биелүүлсэн төдийгүй цар тахлын үед авч хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг юм. Иймд, Мастеркарт нь Монголын үндэсний төлбөрийн системийн хөгжилд идэвхтэй хувь нэмрээ оруулж, чип технологийг нэвтрүүлж, Монгол Улсын төлбөр тооцооны эко-системийг үр дүн, өгөөжтэй хөгжүүлж байгаадаа баяртай байна” хэмээн дурдсан.

₮ карт нь төлбөрийн картын зах зээлийн 62 хувийг эзэлж байгаа бөгөөд нийт 2.6 сая карт эзэмшигч төлбөр тооцоогоо гүйцэтгэж байна. Чиптэй ₮ картад суурилсан QR кодоор гүйлгээ хийх, ₮ картын мэдээллийг токенжуулах (tokenization) суурь тавигдаж байна. Мөн, карт эзэмшигч ₮ картаараа нийтийн тээвэр, автомашины зогсоол, замын төлбөр гэх мэт үнийн дүн багатай гүйлгээнд пин код ашиглахгүйгээр картаа зайнаас уншуулж төлбөр тооцоогоо хийх боломж бүрдэж байна.

Монголбанк нь Maстеркарт байгууллагатай “M/Чип технологийн лицензийн гэрээ” байгуулсан нь Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд бэлэн мөнгөний хэрэглээгүй эдийн засаг бий болгоход чухал алхам болсон юм. Монголбанк, Мастеркарт байгууллагын энэхүү хамтын ажиллагааны үр дүнд Сидней, Шинэ Өмнөд Уэльс, Сингапур зэрэг орнуудын хэрэгжүүлсэн “ухаалаг хот”, “санхүүгийн хүртээмж хурдасгах, дижиталжуулах” гэх мэт шинэлэг технологийг Монгол Улсад нэвтрүүлэх суурь тавигдаж байна.

Танд санал болгож буй

ЭТТ: 512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн биржийн арилжааны хуваарь

2025/10/28
“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг боллоо
Эдийн засаг

“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг боллоо

2025/10/27
ЭТТ: 2025 оны эхний 10 сард 21 сая тонн нүүрс экспортлолоо
Онцлох мэдээ

ЭТТ: 2025 оны эхний 10 сард 21 сая тонн нүүрс экспортлолоо

2025/10/22

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?