Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

ГХЯ: Харьков хотоос 23 иргэнээ татаж авахаар ажиллаж байна

2022/02/28
ГХЯ: Харьков хотоос 23 иргэнээ татаж авахаар ажиллаж байна
Share on FacebookShare on Twitter

Украин Улсад нөхцөл байдал хүндрэх төлөвтэй болсон тул Гадаад харилцааны яамны зүгээс тус улсад оршин суугаа монгол иргэддээ эх орондоо буцах зөвлөмжийг 2 дугаар сарын 13-ны өдрөөс өгч эхэлсэн билээ.

Энэхүү зөвлөмжийн дагуу Украинд оршин суудаг 41 монгол иргэн ар гэртэйгээ зөвлөлдсөний үндсэн дээр нөхцөл байдал хүндрэхээс өмнө эх орондоо эргэж ирсэн.

Украинд сурдаг оюутнууд, ялангуяа хэлний бэлтгэл болон төгсөх курсэд сурдаг оюутнуудад сургуулиас нь эх орондоо буцах зөвшөөрлийг өгөөгүйн улмаас явж чадаагүй үлдээд байсан.

Эдгээр оюутнуудын зарим хэсэг болон Украинд байнга оршин суудаг иргэд болох  24 монгол иргэн 2 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Польшийн хилээр нэвтрээд байгаа бөгөөд ЭСЯ-ны ажилтнууд иргэдээ хил дээрээс тосч аван Варшавт хүргэж, эх оронд нь буцаах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 3 иргэн эх орондоо ирсэн бол үлдсэн иргэдээ ойрын хугацаанд эх оронд нь ирүүлэхээр ажиллаж байна.

Мөн Киевээс 5, Кировоградаас 2, Одессаас 3 иргэнээ ойрын хугацаанд Польшийн хилээр нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бол нөхцөл байдал туйлын хүнд байгаа Харьков хотод буй 23 иргэнээ аюулгүй, хурдан татаж авахаар ажиллаж байна.

Харьков хотод байгаа оюутнуудын ар гэрийнхнийг өнөөдөр Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзаж, санал хүсэлтийг нь сонсон, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгсөн бөгөөд тус яамны зүгээс оюутнуудтайгаа тогтмол холбоотой байна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Танд санал болгож буй

Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй
Нийгэм

Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй

2025/09/10
БНХАУ-ын Шанхай хоттой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Нийгэм

БНХАУ-ын Шанхай хоттой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2025/09/10
“Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ
Нийгэм

“Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ

2025/09/10

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?