Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг хугацаанд нь ашиглалтад оруулна

2022/03/02
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг хугацаанд нь ашиглалтад оруулна
Share on FacebookShare on Twitter

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1  километр төмөр замыг энэ оны гуравдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Тэгвэл гуравдугаар сар хэдийнэ гарч, үлдсэн хугацаанд төмөр замын бүтээн байгуулалт дуусах эсэхийг Зам тээврийн хөгжлийн яамнаас тодрууллаа. “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам товлосноор ашиглалтад орно. Ерөнхийдөө бэлтгэл ажил хангагдсан тул  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар ажлын явцтай танилцана” гэх мэдээллийг тус яамнаас өглөө.

Хэрэв төмөр зам гуравдугаар сарын 15-нд багтаж ашиглалтад орж амжихгүй байлаа гэхэд цаад хугацааг гуравдугаар сарын 20 хүртэл гэж тооцож байгаа бололтой. Эл бүтээн байгуулалтын ерөнхий захиалагчаар нь ажиллаж буй “Монголын төмөр зам” ТӨХК–иас өгсөн мэдээллээр “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажил 97 хувьтай байна. Гуравдугаар сарын 15-нд туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэхээр төлөвлөсөн. Төмөр замыг хугацаанд нь ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг хангахаар шахуу ажиллаж байгаа тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтыг Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 135 дугаар тогтоол батлагдсанаар хэрэгжүүлж байгаа билээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хувьд хэлсэн үгэндээ хүрэхээр хичээж байгаа бололтой. Тэрбээр “Монголын төмөр зам” компанийн удирдлагуудтай уулзахдаа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын хөдөлгөөнийг гуравдугаар сарын 15-нд нээх үүргийг өнгөрсөн нэгдүгээр сард  /2022.01.27/ өгч,  эс чадваас сайдын албан тушаалаасаа огцрохоо амласан. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Л.Халтар сайдад олон жил сунжирсан Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалт, төмөр замын ажлыг толгойгоороо хариуцахыг сануулж байв.

Танд санал болгож буй

ЦУОШГ: Зудын урьдчилсан төлөв
Нийгэм

ЦУОШГ: Зудын урьдчилсан төлөв

2025/11/03
Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
Нийгэм

Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина

2025/11/03
ОБЕГ: Хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан судалгааны ажлыг хийхээр тохиролцов
Нийгэм

ОБЕГ: Хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан судалгааны ажлыг хийхээр тохиролцов

2025/11/03

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?