Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд мод үржүүлгийн зургаан талбай байгуулна

2022/03/14
Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд мод үржүүлгийн зургаан талбай байгуулна
Share on FacebookShare on Twitter

Өнгөрсөн долоо хоногт БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Дорноговь аймагт ажиллаж, аймгийн удирдлагууд болон байгаль орчны салбарын албан хаагчдын төлөөлөлтэй  уулзжээ.

Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал аймаг, орон нутгийн хөгжил дэвшлийн талаар танилцуулснаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлууд, аймгийн хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлын явц, төлөвлөгөө, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт зэрэг чиглэлээр хийж байгаа ажлууд, зарим тулгамдаж буй асуудлуудаар мэдээлэл хийж харилцан санал солилцжээ.

Дорноговь аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн хэмжээнд 2022-2025 он гэхэд нэн тэргүүнд мод үржүүлгийн зургаан талбай байгуулан орон нутгийн хэмжээнд ногоон байгууламж, ойжуулалтын ажилд шаардах тарьц, суулгацын нөөцийг бэлтгэх зорилт тавьжээ. Дорноговь аймгийн газар нутгийн 90 орчим хувь цөлжилтөд өртсөн байна.

Тиймээс тус аймаг юун түрүүнд мод үржүүлгийн талбай байгуулж 2022-2024 онд 2,8 сая мод, 2025-2027 онд 6,4 сая мод, 2028-2030 он гэхэд 10,8 сая модыг шат дараатай тарихаар төлөвлөсөн аж.

Танд санал болгож буй

Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Нийгэм

Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

2026/03/11
Усны үйлчилгээний нэгдсэн лавлах утас 24/7 цагаар ажиллаж байна
Нийгэм

Усны үйлчилгээний нэгдсэн лавлах утас 24/7 цагаар ажиллаж байна

2026/03/11
Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина
Нийгэм

Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина

2026/03/11

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?