Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Эрчим хүчний үнийг бодит өртгөөр тооцож, индексжүүлэн нэмнэ”

2022/03/21
“Эрчим хүчний үнийг бодит өртгөөр тооцож, индексжүүлэн нэмнэ”
Share on FacebookShare on Twitter

“Монголын эдийн засгийн чуулган-2022” форумын хүрээнд “Эрчим хүчний сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэг болж байна. Энэ үеэр салбарын сайд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эрчим хүчний салбарт нийт 22 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснийг онцоллоо.

Эрчим хүчний сайд Н.ТАВИНБЭХ: 

-Эрчим хүчний салбарын тогтвортой байдлыг хангахгүйгээр улс орны эдийн засгийг сэргээх боломжгүй. Энэ салбарт олон жилийн турш томоохон хөрөнгө оруулалт хийгээгүй. Иймд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд нийт 22 төсөл хэрэгжүүлнэ. Тавантолгой ДЦС (450Мвт) барьснаар өмнийн говийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэнэ.

Мөн “Оюутолгой” дотоодоос эрчим хүчээ ханган, жил бүр 120 сая ам.доллар гадагшаа зарцуулдаг байсан нь зогсох юм. Энэ төслийг төрийн хөрөнгө оруулалтаар байгуулах тул төрийн өмчит компани байгуулсан. Төслийн 70 хувийг төслийн санхүүжилтийн зарчмаар шийднэ.

Мөн эрчим хүч, цөмийн эрчим хүчний чиглэлээр судалгааны төслүүдийг Монгол Улсад нэвтрүүлж нутагшуулах хүртэл хөгжүүлэх. Түүнчлэн ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх байгалийн хий хоолойгоос өөрийн хэрэгцээнд хий ашиглаж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр чиглэлээр бизнесийн салбарын хамтын ажиллагааны туршлага хэрэгтэй байна. Эрчим хүчний тарифыг бодит үнэ өртгөөр нь тогтоон, цаашид тогтмол индексжүүлэн ажилласнаар “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан төсөл арга хэмжээг бизнесийн зарчмын дагуу санхүүжилтэд ашигласан зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг хэвийн ханган нийлүүлэх боломж бидэнд байна. Тухайлбал, хэрэглэгчийн цахилгаан дулааны эрчим хүчний үнэ тарифыг 2022 онд 28 хувиар нэмэгдүүлж, өртөгт нийцүүлэн, цаашид 2030 он хүртэл тарифыг тогтмол индексжүүлэхэд улсын төсөвт ачаалал өгөхгүйгээр дээрх төслүүдийн санхүүжилтэд ашигласан зээл, зээлийн хүүг төлж, эрчим хүчний салбар санхүү, эдийн засгийн хувьд бие даан ажиллах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гаргаад байна.

Танд санал болгож буй

Нүүрсний борлуулалт 7 сард 2.6 сая тонн болж өслөө
Онцлох мэдээ

Нүүрсний борлуулалт 7 сард 2.6 сая тонн болж өслөө

2025/08/04
“Эрдэнэс Тавантолгой” ХК оны эхний хагас жилд 2.5 их наяд төгрөгийн борлуулалт хийв
Онцлох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК оны эхний хагас жилд 2.5 их наяд төгрөгийн борлуулалт хийв

2025/08/01
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны хуваарь
Онцлох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны хуваарь

2025/07/31

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?