Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Эдийн засгийн чуулганы хэлэлцүүлэг “Төрийн бүтээмжийн сэргэлт” сэдвээр үргэлжилж байна

2022/03/22
Эдийн засгийн чуулганы хэлэлцүүлэг “Төрийн бүтээмжийн сэргэлт” сэдвээр үргэлжилж байна
Share on FacebookShare on Twitter

“Монголын Эдийн засгийн чуулган-2022”-ныг угтсан салбарын хэлэлцүүлэг өнөөдөр “Төрийн бүтээмжийн сэргэлт” сэдвээр үргэлжилж байна. ХЗДХЯ, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас МҮХАҮТ-д бизнес эрхлэгчдийн төлөөллийг оролцуулан зохион байгуулах дээрх хэлэлцүүлгээр “Төрийн бүтээмжийн сэргэлт: Эрхзүйн шинэтгэл”, “Төрийн өмчит компаниудын засаглалын ил тод байдал”, “Аж ахуйн үйлчилгээний тусгай зөвшөөрөл ба хөрөнгө оруулалтын эрхзүйн орчны шинэчлэл”, “Төрийн бүтээмж ба цахим шилжилт”, “Төр-хувийн хэвшлийн түншлэл” зэрэг сэдвээр илтгэл тавьж бизнес эрхлэгчдийн төлөөллийн хамт хэлэлцэнэ.

Эдийн засгийн чуулганаар “Шинэ сэргэлт”-ийн 6 бодлогыг танилцуулна.

Хэлэлцүүлгүүдээс дэвшүүлэн гарч буй санал, илтгэлийг 4 дүгээр сарын 7-8-нд болох “Монголын Эдийн засгийн форум-2022”-ын чуулганд оруулж улмаар 15 сэдвээр нэгтгэн хэлэлцэнэ хэмээн форумыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга, Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдэж байна. Тэрээр, “Энэ удаагийн Эдийн засгийн форумаас бид Монгол орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг Төр-хувийн хэвшлийн түншлэл, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарын сонирхолыг илүү ихээр, “Шинэ сэргэлт”-ийн 6 бодлого руу татаж оруулах, илүү дэлгэрэнгүй танилцуулж, ойлгуулах зорилгыг агуулж буй”-г тодотгов.

Засгийн газраас хэрэгжүүлж эхэлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд 100 гаруй томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, 10 гаруй их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.

“Монголын Эдийн засгийн форум-2022”-ын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр “Төрийн бүтээмжийн сэргэлт” сэдвээр болж буй бол энэ сарын 24-нд “Аж үйлдвэрийн сэргэлт” сэдвээр УУХҮЯ-нд, 25-нд “Хот, хөдөөгийн сэргэлт”-ээр нийслэл болон бусад яамны оролцоотойгоор, “Боомтын сэргэлт” сэдвээр 28-нд Сангийн яам, ЭЗХЯ-нд, мөн “Ногоон хөгжлийн сэргэлт” сэдэвт хэлэлцүүлгийг БОАЖЯ тус тус зохион байгуулна.

“Монголын Эдийн засгийн форум” дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан юм.

Танд санал болгож буй

ЭТТ: 512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн биржийн арилжааны хуваарь

2025/10/28
“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг боллоо
Эдийн засаг

“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг боллоо

2025/10/27
ЭТТ: 2025 оны эхний 10 сард 21 сая тонн нүүрс экспортлолоо
Онцлох мэдээ

ЭТТ: 2025 оны эхний 10 сард 21 сая тонн нүүрс экспортлолоо

2025/10/22

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?