Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Гамшгийн зарлан мэдээлэх дохио өнөөдөр дуугарна

2022/03/24
Гамшгийн зарлан мэдээлэх дохио өнөөдөр дуугарна
Share on FacebookShare on Twitter

Орон даяар гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохио өнөөдөр 16.00 цагт дуугарна. Гамшиг тохиолдсон нөхцөлд иргэн бүр бэлэн байх дадалд сургах тус сургуульд идэвхтэй оролцохыг ОБЕГ-аас уриалж байна.

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдах, зарлан мэдээлэх төвөөс дохиог улс орон даяар гурван удаа дамжуулах бөгөөд ард иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж дадлага сургуульд оролцох юм.

Энэхүү сургууль газар хөдлөх болон томоохон хэмжээний аюултай үзэгдэл, осол болоход айл өрхөөрөө хамтран боловсруулсан төлөвлөгөөгөө турших, өрхийн бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах ач тустай юм.

Гамшгийн дохио дуугарах үед иргэн та дараах дүрмийг баримтлан дадлага сургуульд оролцоно:

Эхний дохио дуугарахад, иргэн та “суу, нуугд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ. Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээх юм. Харин тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтраана.

Дараагийн дохио дуугарахад, анги хамт олноороо байгаа бол толгойгоо халхлан, яарч сандралгүй баруун гар талаа барьж, нэгийн цуваагаар “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж гарч, аюулгүй талбайд цугларна. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхаарна уу.

Сүүлийн дохио дуугарахад, та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, гэр бүлийн гишүүд, анги хамт олны мэдээллийг үнэн зөв тодорхой өгөх үүрэгтэй.

Монгол Улс тэр тусмаа Улаанбаатар хот газар хөдлөх идэвхтэй бүсэд оршдог учраас иргэд өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ авран хамгаалах, бусдад туслах мэдлэг чадварыг эзэмшсэн байх нь чухал юм.

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гаргийг “Газар хөдлөх аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон шийдвэрлэсэн. Харин Засгийн газрын 2011 оны 339 дугаар тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д зааснаар жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаргийн 16.00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажиллана гэж заасан байдаг аж.

Танд санал болгож буй

ЦУОШГ: Зудын урьдчилсан төлөв
Нийгэм

ЦУОШГ: Зудын урьдчилсан төлөв

2025/11/03
Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
Нийгэм

Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина

2025/11/03
ОБЕГ: Хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан судалгааны ажлыг хийхээр тохиролцов
Нийгэм

ОБЕГ: Хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан судалгааны ажлыг хийхээр тохиролцов

2025/11/03

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?