Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Агаарын тээврээр тээсэн ачаа 3.6 дахин нэмэгдэв

2022/03/25
Агаарын тээврээр тээсэн ачаа 3.6 дахин нэмэгдэв
Share on FacebookShare on Twitter

Агаарын тээврээр тээсэн ачаа энэ оны эхний 2 сард 1.9 мянган тн болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (3.6 дахин) мянган тонноор нэмэгдэв.

Агаараар энэ оны эхний 2 сард дотоодод 2.2 тн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.9 (7.4 дахин) тонноор, мөн олон улсад тээсэн ачаа 1.9 мянган тн болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (3.6 дахин) мянган тонноор нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Агаараар тээсэн ачаа хоёрдугаар сард 760.5 тонн болж, өмнөх сарынхаас 358.2 (32 хувь) тонноор багасав. Үүнд олон улсад тээсэн ачаа 359 (32.1 хувь) тонноор багассан нь нөлөөлжээ.

Агаарын тээврээр зорчигчид энэ оны эхний 2 сард 79.1 мянга (давхардсан тоогоор) болж, өмнөх оны мөн үеийнхээс 64.4 (5.4 дахин) мянган хүнээр нэмэгдлээ. Агаарын тээврээр зорчигчид хоёрдугаар сард 38.1 мянга болж, өмнөх сарынхаас 2.9 (7.1 хувь) мянган хүнээр багасав. Үүнд Таван толгой, Тайланд улсын Пукет чиглэлийн зорчигчид цөөрсөн нь нөлөөлсөн  аж.

Агаарын тээврээр орон нутагт зорчигчид энэ оны эхний 2 сард 43.1 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 32 (3.9 дахин) мянган хүнээр нэмэгдлээ. Үүнд Ховд чиглэлийн зорчигч 29.8, Улиастай чиглэлийн зорчигч 11.5, Өлгий чиглэлийн зорчигч 9.5 дахин нэмэгдсэн нь нөлөөлөв. Агаарын тээврээр олон улсад зорчигчид энэ оны эхний 2 сард 36 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 32.4 (10.1 дахин) мянган хүнээр ихэслээ. Үүнд Сөүл, Истанбул, Токио чиглэлийн зорчигч нэмэгдсэн нь нөлөөллөө.

Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого энэ оны эхний 2 сард 91.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 75.9 ( 6 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Түүнчлэн, хоёрдугаар сард өмнөх сарынхаас 1.2 (2.7%) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 46.2 тэрбум төгрөг болжээ.

Танд санал болгож буй

Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

2026/01/29
Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь
Нийгэм

Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь

2026/01/29
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Нийгэм

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?