Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Улаанбаатарт 0-2 хэм хүйтэн байна

2022/03/25
Улаанбаатарт 0-2 хэм хүйтэн байна
Share on FacebookShare on Twitter

Нийслэлд үүлшинэ. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2022 оны 3 сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх  нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 5-10 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0-2 хэм хүйтэн байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 2-4 хэм хүйтэн байна.

2022 оны 03 дугаар сарын 26-30 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Сарын 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, 28-нд нутгийн зарим газраар, 29-нд говь, талын нутгаар секундэд  15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 9-14 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

Танд санал болгож буй

Ихэнх нутгаар хэт хална
Uncategorized

Ихэнх нутгаар хэт хална

2023/06/08
Ойрын хоёр өдөр нутгийн хойд хэсгээр цас орно
Uncategorized

Ойрын хоёр өдөр нутгийн хойд хэсгээр цас орно

2022/10/19
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
Uncategorized

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна

2022/09/22

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?