Кино ертөнцийн хамгийн том үйл явдал болох Оскарын шагнал гардуулах ёслол одоо АНУ-ын Лос-Анжелес хотын Dolby Theatre-т болж байна. Цар тахлын дараа тус ёслол “төрсөн гэртээ”, хуучин хэлбэрээрээ үзэгчдэд хүрч байгаа нь энэ. Ингээд энэ жилийн буюу 94 дэх удаагийн ёслолын онцлох загваруудаас танилцуулж байна.
Зарим одууд “#withrefugees” гэсэн бичигтэй цэнхэр тууз зүүсэн байна. Уг туузыг НҮБ-ийн дүрвэгсдийн агентлаг Украин болон дэлхийн хэмжээнд дүрвэгсдийг дэмжих зорилгоор тараасан гэж мэдээлж байна.
Бенедикт Камбербэтч Армани костюм дээрээ Украины төрийн далбааны зүү зүүжээ.
Мөн Зэндаяагийн дүр төрх нь жүжигчин нөхрийнхөө Gap цамцыг өмсөж байсан Шэрон Стоуны 1998 оны Оскарын үдэшлэгийн дүр төрхийг илтгэж байгаа бололтой. Тэрээр Valentino-гийн загварыг амилуулжээ.
Оскарт 13 удаа нэр дэвшсэн дуу зохиогч Дайан Уоррен бумбокс шиг цүнх сонгосон нь олны анхаарлыг татжээ.
53 настай Шведийн нүүр будалт зураач, үсний стилист Рафаэлийн сэргэн мандалтын үеийн зургийг харуулсан гайхалтай даашинз өмсжээ. Мөн түүний барьсан Art цүнхэн дээр өөрийн эрхгүй нүд тусаж байна.
Николь Кидманы Оскарын шагнал гардуулах ёслолд цэнхэр өнгийн хувцас өмсөхийг хүсэж байгаагаа хэлсний дараа түүний Armani Privé даашинзыг захиалгаар урлажээ. Гялалзсан деталь дүрсийг анзааралгүй орхив оо.
Кристен Стюарт 2022 оны Оскарын наадамд урт даашинзаас татгалзан богино өмдийг сонгосон байна. Түүний 17 жил ажилласан стилист Тара Свеннен BAZAAR-д “Бид өмд, шорт хоёрын хооронд эргэлдэж байсан.” гэж хэлсэн бөгөөд эрэгтэй хувцасны зангианаас санаа аван Chanel хүзүүний зүүлт сонгосон.
Тимоти Чаламет Тэрээр цээжээ гаргасан гялалзсан хар пиджак, өөрт тохирсон хар нарийсгасан өмд, хар гутал, мөн Картьерын урласан унжсан цагаан алтан хүзүүний зүүлт, цагаан алтан бөгжөөр өөрийн Look-г төгс болгожээ.
Megan Thee Stallion 2022 оны Оскарын шагнал гардуулах ёслолын улаан хивсэн дээр гоёмсог цэнхэр даашинзтай олны харцыг булаажээ. Мөн даашинз нь Энэтхэгийн загвар зохион бүтээгч Гаурав Гуптагийн бүтээл юм.
Прада -ийн хослолоор гоёсон Рами Малек
Ариана ДеБосе, Холливуд дахь Долби театрт 94 дэх удаагийн Академийн шагнал гардуулах ёслолын үеэр “West Side Story” киноны туслах дүрийн жүжигчин шагналыг гардан авсан . Тэрээр гайхамшигт Валентино-ийн даашинзыг өмсжээ .