Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Монгол, Канадын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх онд тохионо

2022/03/31
Монгол, Канадын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх онд тохионо
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Канад Улсын Гадаад хэрэг, олон улсын худалдаа, олон улсын хөгжлийн яам хоорондын анхдугаар Зөвлөлдөх уулзалт өнөөдөр боллоо.

Монгол Улс, Канад Улс 1973 оны 11 дүгээр сарын 30-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд ирэх онд 50 жилийн ой тохионо.

Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, канадын талаас Хойд Азийн орнууд хариуцсан газрын захирал Уэлдон Эпп нар тэргүүлэв. Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд, “Иж бүрэн түншлэлийн төлөөх Монгол, Канадын хамтын ажиллагааны Замын зураглал”-ын дагуу өргөжин хөгжиж байгааг харилцан нотоллоо.

Талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх хүрээнд уул уурхай, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, байгаль орчин, соёл зэрэг салбарын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх боломж бололцооны талаар ярилцав. Мөн НҮБ болон олон улс, бүс нутгийн бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, олон улсад өрнөж буй цаг үеийн болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.

Танд санал болгож буй

Ирэх онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна
Нийгэм

Ирэх онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна

2025/11/04
Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна
Нийгэм

Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна

2025/11/04
БНСУ-ын Донтолт судлалын үндэсний нийгэмлэгтэй нийгэмд суурилсан донтох эмгэгийн чиглэлээр хамтран ажиллана
Нийгэм

БНСУ-ын Донтолт судлалын үндэсний нийгэмлэгтэй нийгэмд суурилсан донтох эмгэгийн чиглэлээр хамтран ажиллана

2025/11/04

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?