Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ 2022: Хөгжлийн төлөвлөгөө боловсруулахдаа хувийн хэвшлийнхээ саналыг авдаг нь Японы хөгжлийн нууц

2022/04/08
ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ 2022: Хөгжлийн төлөвлөгөө боловсруулахдаа хувийн хэвшлийнхээ саналыг авдаг нь Японы хөгжлийн нууц
Share on FacebookShare on Twitter

ЖАЙКА-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Эрико Тамүра “Монголын эдийн засгийн чуулган”-ы “Хөрөнгө оруулалтын орчин” үндсэн хэлэлцүүлэгт оролцов.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Японы Засгийн газар хамгийн түрүүнд дэд бүтцийн хөрөнгө оруулалтад анхаарал хандуулсан байна. Ингэхдээ хамгийн түрүүнд зүүн далайн эргийн хотуудаа холбосон хурдан галт тэрэг байгуулсан. Үүнийгээ дагуулж аж үйлдвэрийн дөрвөн төв байгуулсан нь Японы эдийн засгийг хурдацтай өсгөх түлхүүр болсныг ЖАЙКА-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Эрико Тамүра хэллээ. Мөн Засгийн газраас хувийн хэвшилтэйгээ маш сайн хамтран ажиллаж чадсан. Яам бүр хөгжлийн төлөвлөгөө гаргадаг бөгөөд ингэхдээ хувийн хэвшлийнхэнээсээ санал авдаг байсан нь Японы хөгжлийн нэг нууц гэдгийг тэрбээр онцлов. Өөрөөр хэлбэл, аливаа бодлого төлөвлөгөө боловсруулахдаа хувийн хэвшилтэйгээ зөвлөлдөх нь туйлын чухал гэдгийг дурдсан юм.

Тэрбээр, “ЖАЙКА-аас Монгол Улсын Засгийн газрын төсвийн хөрөнгө оруулалтын чадавхыг бэхжүүлэх төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна. Энэ төсөл төсвийн хөрөнгө оруулалтыг аль болох үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэл болон санхүүгийн чадахвтай нь уялдуулж хийх боломжийг бүрдүүлэх гол зорилготой. Төслийн хүрээнд төсөл боловсруулах, үнэлэх, төсөв батлуулах, хяналт шинжилгээ хийх гэсэн дөрвөн чиглэл ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын төслөө сонгохдоо хоёр үндсэн зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй. Тодруулбал төслийн хэрэгжих боломж буюу ТЭЗҮ-ийн чанар, бодлогын ач холбогдол, эдийн засгийн өгөөж нь хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй нийцсэн байна уу гэдгийг тодорхойлсон удирдамжийг бид гаргаж байгаа. Энэ удирдамжийг бүрэн хэрэгжүүлж чадвал Монгол Улсад хэрэгжүүлэх төслийн чанар сайн болно гэж үзэж байна” гэлээ.

Танд санал болгож буй

Нүүрсний борлуулалт 7 сард 2.6 сая тонн болж өслөө
Онцлох мэдээ

Нүүрсний борлуулалт 7 сард 2.6 сая тонн болж өслөө

2025/08/04
“Эрдэнэс Тавантолгой” ХК оны эхний хагас жилд 2.5 их наяд төгрөгийн борлуулалт хийв
Онцлох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК оны эхний хагас жилд 2.5 их наяд төгрөгийн борлуулалт хийв

2025/08/01
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны хуваарь
Онцлох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны хуваарь

2025/07/31

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?