Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

ХНХ-ын сайд А.Ариунзаяа гадаадад суух Элчин сайдуудтай уулзав

2022/04/12
ХНХ-ын сайд А.Ариунзаяа гадаадад суух Элчин сайдуудтай уулзав
Share on FacebookShare on Twitter

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Монгол Улсаас гадаадад суух шинээр томилогдсон Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдуудыг хүлээн авч мэдээлэл өгөв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Э.Сарантогос, Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд П.Сэргэлэн, Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа нартай уулзаж хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого, зорилго, үйл ажиллагаа, эрх зүйн шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.

Сүүлийн жилүүдэд гадаад улс оронд оршин сууж, суралцаж, ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэдийн тоо нэмэгдсээр байгаа. Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор Монгол Улсын иргэд олноор оршин суудаг улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг байгуулж, хэрэгжүүлж байна.

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар Оросын Холбооны Улстай 1981 онд,  Бүгд Найрамдах Солонгос Улстай 2006 онд, Бүгд Найрамдах Унгар Улстай 2011 онд, Бүгд Найрамдах Польш Улс болон Бүгд Найрамдах Турк Улстай 2018 онд, Бүгд Найрамдах Чех Улстай 2020 онд нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан. Ингэснээр шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож тэтгэвэр тогтоох эрх үүсгэх, шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг харилцан шилжүүлэх, нийгмийн хамгааллын тогтолцоонд давхар хамрагдахаас урьдчилан сэргийлэх, иргэд зарим тэтгэмж тогтоолгон авах талаар харилцан тохиролцож, хамтран хэрэгжүүлэх боломжууд бүрдсэн.

Цаашид Оросын Холбооны Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр, Бүгд Найрамдах Казахстан Улстай тэтгэврийн тухай хэлэлцээрийг шинээр байгуулахаар ажиллаж байна. Мөн Шведийн Вант Улс, Канад, АНУ-тай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах боломжийг судлан эдгээр улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-аар уламжлан хэлэлцээр байгуулах санал, өөрийн улсын нийгмийн даатгалын тогтолцооны талаарх мэдээллийг хүргүүлээд байгаа аж.

Танд санал болгож буй

Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Нийгэм

Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

2026/03/11
Усны үйлчилгээний нэгдсэн лавлах утас 24/7 цагаар ажиллаж байна
Нийгэм

Усны үйлчилгээний нэгдсэн лавлах утас 24/7 цагаар ажиллаж байна

2026/03/11
Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина
Нийгэм

Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина

2026/03/11

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?