Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Атрын IV аяныг “Эх орны эрүүл хүнс” уриан дор зохион байгуулна

2022/04/13
Атрын IV аяныг “Эх орны эрүүл хүнс” уриан дор зохион байгуулна
Share on FacebookShare on Twitter

Атрын IV аян эхэлж байна. Засгийн газраас энэ удаагийн аяныг “Эх орны эрүүл хүнс” уриан дор зохион байгуулахаа мэдэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” газар тариалан эрхлэгчдийн  зөвлөгөөнийг  хийж байна. Зөвлөгөөнийг Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нээж, яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “Газар тариалангийн салбарын бодлого, зорилт, тулгамдаж буй асуудал, хэрэгжүүлэх арга зам”-ын талаар илтгэл тавьж байна.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлсэн үгэндээ “Манай салбарын бүтээгдэхүүн бүрийн цаана эх орны эдийн засаг, ард түмний эрүү мэнд, үндэсний аюулгүй байдал хадгалагдаж байдаг. Өнөөдрийн зөвлөгөөн илүү инновацлаг, бодит байхыг зорьж байна” гэдгийг онцлов. Тэрээр, “Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д газар тариалангийн салбарыг онцгойлон дэмжиж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах, улмаар хүнс экспортлогч улс болох зорилтыг дэвшүүлж, Атрын IV аяныг орчин цагийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлэхээр тусгаж, хэрэгжилтийг зохион байгуулж байна” гэв.

Манай улс энэ онд 552 мянган га-д тариалалт хийж, өвлийн хүлэмжийг нэмснээр тогтвортой ургац авахаар төлөвлөжээ. Хүнсний ногоог хамгийн ихдээ 10 мянган гад тариалдаг байсан бол 12 мянган га болгож өсгөсөн. Төмс, үр тариа, улаан буудайгаар улсын хэрэгцээг 100 хувь хангана. Хүнсний ногооны 80, тосны ургамлын 40, тэжээлийн ургамлын 80 хувийг дотоодоос хангаж, 339 мянган га-д уринш бэлдэхээр байгааг мэдээлж байна.  Дэлгэрэнгүй тодруулбал, энэ онд улсын хэмжээнд нийт тариалах талбайг 552.1 мянган га-гаар тооцож, үр тариа 386.1 мянга га-д тариалж 535.8 мянган тонн ургац авахаар төлөвлөжээ. Үүнээс 362.7 мянган га-д улаан буудай тариалж 504.7 мянган тонныг хураан авна.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” үндэсний чуулган доорх салбар зөвлөгөөнөөр үргэлжилнэ. Үүнд :

  • Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн,
  • Агрономчдын улсын хоёрдугаар зөвлөгөөн,
  • Төмс, хүнсний ногоо, хүлэмжийн тариалан, зоорийн аж ахуй эрхлэгчдийн улсын зөвлөгөөн,
  • Жимс, жимсгэний тариалан эрхлэгчдийн улсын зөвлөгөөн орж байна.

Чуулган энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилж, үр тарианы үйлдвэрлэл эрхлэгч, агрономч, төмс, хүнсний ногоо, хүлэмжийн тариалан, зоорийн аж ахуй эрхлэгч, жимс, жимсгэнийн тариалан эрхлэгч нар салбарын бодлого шийдэл, тулгамдсан асуудал, төрөөс тариалангийн салбарт үзүүлэх хөнгөлөлт, дэмжлэгийн талаар мэдээлэл авч хэлэлцэнэ.

Танд санал болгож буй

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна
Нийгэм

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна

2025/06/03
Нийслэлийн хэмжээнд 40 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд 40 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна

2025/06/03
Иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоосоор илгээдэг боллоо
Нийгэм

Иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоосоор илгээдэг боллоо

2025/06/02

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?