Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Төрийн албаны нөөцөд 2198 иргэнийг шинээр бүртгэжээ

2022/04/14
Төрийн албаны нөөцөд 2198 иргэнийг шинээр бүртгэжээ
Share on FacebookShare on Twitter

Төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтад энэ удаа 6 480 иргэн мэдлэг чадвараа сорин шалгалтад оролцож, 2 198 иргэн буюу нийт оролцогчдын 33.9 хувь нь тэнцсэн байна.

Энэ сарын 1-нээс орон даяар нэгэн зэрэг эхэлсэн шалгалтыг иргэд болон иргэний нийгмийн байгууллага, төрийн албаны ахмад ажилчид, хэвлэл мэдээлэл, мэргэжлийн байгууллага, холбоод, олон нийтийн хяналт, хамтын хүчээр зохион байгуулжээ.

Иргэдийн шалгалтад тэнцсэн байдал нь өмнөх оныхтой харьцуулахад 2.8 хувиар өссөн нь иргэдийн шалгалтад хандах хандлага, бэлтгэл, мэдлэг чадвар өсөн нэмэгдэж байгааг илтгэж байна.

Шалгалтын дүнгээр хамгийн өндөр оноо буюу 100 оноо авч тэнцсэн 2 иргэн Улаанбаатар хот болон Хэнтий аймагт шалгалт өгсөн иргэд байсан ба насны ангиллаар авч үзвэл 51 нас буюу дунд үеийн төлөөлөл, 21 нас буюу залуу үеийн төлөөлөл болсон эмэгтэйчүүд байна. Мөн харааны бэрхшээлтэй иргэд амжилт үзүүлж, шалгалтад тэнцэх эсэх нь зөвхөн тухайн хүний мэдлэг чадвараас шууд хамаарахыг харуулж буйг албаныхан хэллээ.

Төрийн албаны зөвлөл ээлжит хуралдаанаараа Төрийн албаны Ерөнхий шалгалтын Төв комиссын шалгалт зохион байгуулсан тухай тайланг хэлэлцэж, шалгалтад тэнцсэн 2198 иргэнийг “Төрийн жинхэнэ албаны нөөц”-д бүртгэв.

Танд санал болгож буй

Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

2026/01/29
Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь
Нийгэм

Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь

2026/01/29
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Нийгэм

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?