Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтаас юу хүлээх вэ

2022/04/19
Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтаас юу хүлээх вэ
Share on FacebookShare on Twitter

Энэ оны Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт Хятад улсын өмнөд нутгийн Хайнань мужийн Боао хотноо дөрөвдүгээр сарын 20-22-нд болно. Уг чуулга уулзалтад дэлхийн олон улс орны засгийн газрын албаны хүмүүс, олон улсын байгууллагуудын тэргүүнүүд, бизнес болон эрдэм шинжилгээний салбарын төлөөлөгчид оролцох юм.

Цар тахлын дараах Ази болон дэлхий дахины хөгжлийг голлон авч хэлэлцэх энэ чуулга уулзалтаас бид юу хүлээх вэ?

Бүс нутгийн интеграцын төлөөх чуулга уулзалт

Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтыг 1998 оны санхүүгийн хямралын дараа Азийн улс орнууд эдийн засгийн интеграцыг хөхиүлэн дэмжих зорилгоор 2001 онд үндэслэн бий болгосон.

2001 онд болсон Азийн төлөөх Боаогийн анхдугаар чуулга уулзалтад уг чуулга уулзалтыг санаачилсан 26 улс орны удирдагчид оролцож байжээ.

Уг чуулга уулзалтыг үндэслэгчдийн жагсаалтад 2006 оны дөрөвдүгээр сарын 20-нд Израиль болон Шинэ Зеланд, 2016 оны гуравдугаар сарын 23-нд Мальдив нэмэгдсэн байна.

Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт нь 2020 онд “COVID-19” цар тахлын улмаас цуцлагдсан бол өнгөрсөн онд 20 дахь удаагаа зохион байгуулагдсан юм.

“Өөрчлөгдөж буй дэлхий ертөнц: Даян дэлхийн засаглалыг бэхжүүлж, “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хамтын ажиллагаагаа урагшлуулахын тулд гар нийлцгээе” сэдвийн хүрээнд болсон 2021 оны чуулга уулзалтад 4000 гаруй хүн оролцож байжээ.

Төрийн бус болон ашгийн бус олон улсын байгууллагын хувьд Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт нь бүс нутгийн эдийн засгийн интеграчиллыг хөхиүлэн дэмжиж, Азийн орнуудад хөгжлийн зорилтуудаа биелүүлэхэд нь тус болох амлалтаа тууштай биелүүлсээр ирсэн байна.

Азийн дуу хоолойг сонсох боломж

Ковид-19 цар тахлын давлагаа, Орос-Украины мөргөлдөөн болон өсөн нэмэгдсээр буй инфляцын түвшин зэрэг нь 2022 оны дэлхийн эдийн засгийн төлөвт ихээхэн сөргөөр нөлөөлж байна.

“”COVID-19″ цар тахал ба түүнээс хойших дэлхий ертөнц: Дэлхийн хөгжил, хамтын ирээдүйн төлөө хамтдаа зүтгэцгээе” сэдвийн хүрээнд онлайн холбоосоор болох энэ оны чуулга уулзалтын үеэр оролцогчид бүс нутгийн интеграчиллыг гүнзгийрүүлэхэд анхаарал хандуулж, дэлхийн эдийн засгийн чиг хандлага, дижитал эдийн засгийн тогтвортой хөгжил, ногоон хөгжил, дархлаажуулалтын тэгш бус байдлыг арилгах нь зэрэг сэдвээр санаа бодлоо солилцох ажээ.

Азийн хөгжлийн банкнаас гаргасан “Азийн эдийн засгийн интеграцын тайлан 2022”-д дурдсанаар, Ази, Номхон далайн орнууд хоорондын худалдаа сүүлийн 30 жилийн түүхэн дэх хамгийн өндөр түвшинд хүрч өсжээ. COVID-19 цар тахлын улмаас хөл хөдөлгөөнийг хязгаарлаж, нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан нь дэлхийн худалдаанд саад учруулсан ч энэ бүс нутгийн улс орнуудын эдийн засгийн харилцаа цар тахлын үед харьцангуй уян хатан байж, саад бэрхшээлийг сөрөн зогссоор иржээ.

Энэ цар тахлыг дарж авах гол түлхүүр нь хамтын ажиллагаа гэгдэж байна.

Өдгөө дэлхий дахины хувьд хамгийн том сорилт болоод буй “COVID-19” цар тахал нь зургаан сая гаруй хүний амийг авч одоод байна.

Дэлхий дахиныг хамарсан ийм амаргүй цаг үед Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт нь Азийн улс орнуудын дуу хоолойг сонсох нэгэн боломж болж байна.

Танд санал болгож буй

Нүүрсний борлуулалт 7 сард 2.6 сая тонн болж өслөө
Онцлох мэдээ

Нүүрсний борлуулалт 7 сард 2.6 сая тонн болж өслөө

2025/08/04
“Эрдэнэс Тавантолгой” ХК оны эхний хагас жилд 2.5 их наяд төгрөгийн борлуулалт хийв
Онцлох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК оны эхний хагас жилд 2.5 их наяд төгрөгийн борлуулалт хийв

2025/08/01
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны хуваарь
Онцлох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны хуваарь

2025/07/31

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?