Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Нийслэлийн агаар, ус, хөрсний чанарыг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ

2022/04/19
Нийслэлийн агаар, ус, хөрсний чанарыг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ
Share on FacebookShare on Twitter

Зургаадугаар сараас эхлэх төслийн хүрээнд Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдлыг хэмжин, шинжилсний үндсэн дээр бодлогын бичиг баримт боловсруулна.

НИТХ-ын дарга, Байгаль орчин, ногоон байгууламжийн хөгжлийн хорооны гишүүн Ж.Батбаясгалан энэ төслийг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Койка олон улсын байгууллагын ахлах зөвлөх, доктор Саха Меянатан ярихдаа, “Төслийг Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, бусад олон улсын байгууллагатай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудлын нэг болсон агаар, орчны бохирдлыг хэмжихдээ сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг ашиглана. Төсөлд оролцож буй салбарын яам, нийслэлийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлнэ” гэжээ.

Дээрх хурлаар хорооны 2022 оны ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. Мөн хорооны харьяа нэгж, хэлтсүүдэд ажиллах жагсаалт батлах, БНСУ-ын Койка олон улсын байгууллагаас нийслэлийн агаар, ус, хөрсний чанарыг сайжруулах төслийн талаар санал солилцсон байна.

Мөн, Байгаль орчин, ногоон байгууламжийн хөгжлийн хорооны дарга Л.Отгонбаатар энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцуулсан юм. Төсөлд агаар, хөрс, усны бохирдлыг багасгах, ногоон байгууламж, ан амьтан ургамлын талаар хэрэгжүүлэх 7 бүлэг 32 чиглэлийн ажлыг тусгажээ. Хорооны гишүүдээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар хотод хийх ажлыг тодорхой тусгах, хорооны гишүүдээс дахин санал авах талаар байр сууриа илэрхийлэв.

Танд санал болгож буй

Ирэх онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна
Нийгэм

Ирэх онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна

2025/11/04
Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна
Нийгэм

Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна

2025/11/04
БНСУ-ын Донтолт судлалын үндэсний нийгэмлэгтэй нийгэмд суурилсан донтох эмгэгийн чиглэлээр хамтран ажиллана
Нийгэм

БНСУ-ын Донтолт судлалын үндэсний нийгэмлэгтэй нийгэмд суурилсан донтох эмгэгийн чиглэлээр хамтран ажиллана

2025/11/04

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?