Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Итали Улстай соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт хамтран ажиллана

2022/04/21
Итали Улстай соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт хамтран ажиллана
Share on FacebookShare on Twitter

Бүгд Найрамдах Итали Улсад ажлын айлчлал хийж байгаа Соёлын сайд Ч.Номин тус улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны дэд сайд Манлио Ди Стефано нар энэ сарын 19-нд албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтаар талууд Монгол, Италийн харилцаа, тэр дундаа соёл урлагийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож “Соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт 2022-2025 онд хамтран ажиллах Засгийн газар хоорондын хөтөлбөр”-т гарын үсэг зурсан бөгөөд тус хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр тусгай төлөвлөгөө боловсруулан ажиллахаар тохиролцов.

Хөтөлбөр хэрэгжсэнээр хоёр улсын соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарын байгууллагын шууд хамтын ажиллагааг идэвхжүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм. Талууд хоёр орны түүх, соёлыг сурталчлан таниулах чиглэлээр харилцан үзэсгэлэн, урлагийн тоглолт, кино болон соёлын өдөрлөг хамтран зохион байгуулах, тэр дундаа сонгодог урлагийн уран бүтээлчид, багш, мэргэжилтнүүдийн солилцоо, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болж байна.

Мөн соёлын өвийн хадгалалт хамгаалалт, археологи, музей дэглэлт, архитектур, байгалийн шинжлэх ухаан, угсаатан зүй болон антропологийн чиглэлийн хамтарсан сургалт, судалгаа хийх, сонгодог болон орчин үеийн ном, зохиолыг орчуулан хэвлүүлэх зэрэг асуудлаар тохиролцсон юм.

Айлчлалын хүрээнд Соёлын сайд Ч.Номин Монгол Улсын Засгийн газраас цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Италийн талд танилцуулж, 49 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын боломжийг Монгол Улсын Засгийн газраас зарласан нь дотоод болон олон улсын хөрөнгө оруулагчдад нээлттэй, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хамтран хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн талаар тодорхой мэдээлэл өгөв.

Ташрамд дурдахад, Засгийн газрын шийдвэрийн дагуу манай улсын уран бүтээлчид дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн наадамд Засгийн газрын дэмжлэгээр оролцох болсон.

Энэ хүрээнд дүрслэх урлагийн салбарынхан дэлхийн хамгийн зэрэглэл өндөрт тооцогдох, урлагийн олимп гэгддэг Венецийн дүрслэх урлагийн олон улсын биеннальд Засгийн газрын дэмжлэгтэй оролцож байгаа юм гэж Соёлын яам мэдээлэв.

Танд санал болгож буй

Ирэх онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна
Нийгэм

Ирэх онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна

2025/11/04
Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна
Нийгэм

Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна

2025/11/04
БНСУ-ын Донтолт судлалын үндэсний нийгэмлэгтэй нийгэмд суурилсан донтох эмгэгийн чиглэлээр хамтран ажиллана
Нийгэм

БНСУ-ын Донтолт судлалын үндэсний нийгэмлэгтэй нийгэмд суурилсан донтох эмгэгийн чиглэлээр хамтран ажиллана

2025/11/04

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?