Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Туул голын эрэг дагуух 3.68 га талбайг тохижуулахаар болжээ

2022/04/27
Туул голын эрэг дагуух 3.68 га талбайг тохижуулахаар болжээ
Share on FacebookShare on Twitter

Энэ жил Туул голын эрэг дагуух 3.68 га талбай болон Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын 35 га талбайг тохижуулах ажлыг эхлүүлнэ.

Тодруулбал, Баянзүрх дүүрэг 11-р хорооны нутаг дэвсгэрт хамаарах Бага тэнгэрийн ам, Туул гол дагуух амралт зугаалгын цогцолборын тохижилтыг 3.68 га талбайд хийх юм.

      Тохижилтын ажлын хүрээнд явган зам, талбай, дугуйн зам, дугуйн болон автомашины зогсоол, амфитеатр, үйлчилгээний талбай, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалтыг хийнэ. “Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор” байгуулах үзэл баримтлал, загвар зураг боловсруулах уралдааны тэргүүн байранд шалгарсан бүтээлээр тохижилтын ажлыг хийх юм.

Бүтээн байгуулалтын ажилд “Эйч Ар Ви констракшн” ХХК шалгарсан бөгөөд одоогоор гэрээ байгуулах, эрх олгох үйл ажиллагааны шатанд явж байгааг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.

   Энэ мэтчилэн Туул гол дагуух таван байршлын нийт 48.88 га талбайг үе шаттай тохижуулан, иргэдийн амарч зугаалах орчин, нөхцөлийг сайжруулахад нийслэлийн удирдлагууд анхааран ажиллаж байна.

Мөн Богд уулын алхалтын замын тохижилтыг хийхээр гүйцэтгэгч компанийг шалгарууллаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт хамаарах Ар Зайсангийн гудамжнаас Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын зам буюу нийт 35 га талбайн тохижилтын ажлын зураг төслийг өнгөрсөн оны наймдугаар сард баталсан. Мөн оны арванхоёрдугаар сард Ажлын зурагт магадлал хийсэн байдаг. Тэгвэл тус байршил дахь тохижилтын ажлын гүйцэтгэгчээр “Энигмаконстракшн” ХХК шалгарчээ. Уулын алхалтын замын тохижилтод ариун цэврийн түр байгууламж, тоглоомын талбай, амралтын цэг, худалдаа, үйлчилгээний талбай, авто зогсоол, хогийн цэг зэргийг байгуулна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 2022 оныг “Иргэний жил” болгон зарласан. Үүний хүрээнд нийслэлийн иргэдийн амьдрах орчныг сайжруулж, эрүүл мэндийг анхаарах, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодит үр дүнтэй ажлуудыг санаачлан, шат дараатайгаар зохион байгуулахад нийслэлийн бүх шатны байгууллагууд анхааран ажиллана.

Танд санал болгож буй

Ирэх онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна
Нийгэм

Ирэх онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна

2025/11/04
Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна
Нийгэм

Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна

2025/11/04
БНСУ-ын Донтолт судлалын үндэсний нийгэмлэгтэй нийгэмд суурилсан донтох эмгэгийн чиглэлээр хамтран ажиллана
Нийгэм

БНСУ-ын Донтолт судлалын үндэсний нийгэмлэгтэй нийгэмд суурилсан донтох эмгэгийн чиглэлээр хамтран ажиллана

2025/11/04

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?