Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Д.Дэлгэрсайхан: 16-аас дээш насны иргэдэд тоон гарын үсгийг үнэгүй олгож эхэллээ

2022/05/02
Д.Дэлгэрсайхан: 16-аас дээш насны иргэдэд тоон гарын үсгийг үнэгүй олгож эхэллээ
Share on FacebookShare on Twitter

Цахим гарын үсгийн тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна.

Үүнтэй холбоотойгоор иргэдэд тоон гарын үсэг олгож эхлэх юм. Энэ талаар Улсын бүртгэлийн байгууллагаас мэдээлэл хийлээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын газрын дарга Д.Дэлгэрсайхан “Өнөөдрөөс эхлээд Цахим гарын үсгийн тухай хууль хэрэгжиж эхэлж байна. Улмаар 16 насанд хүрсэн иргэн бүрд тоон гарын үсгийг үнэгүй олгож эхэллээ. Энэ ажлыг гурван үе шаттайгаар хийнэ. Нэгдүгээрт, 21 аймаг, есөн дүүргийн улсын бүртгэгч нараар дамжуулан иргэдэд тоон гарын үсгийг олгоно. Хоёрдугаарт, киоск машинаар дамжуулан тоон гарын үсэг олгоно. Мөн гар утасны аппликэйшнд ашиглан олгох боломжтой. Тоон гарын үсэг нь гадаад улсад байгаа монголчуудад ч өгөөжтэй юм. Бидний тооцоогоор 2.5 сая иргэн тоон гарын үсэг авахаар харагдаж байна.

Таван жилийн хугацаа дуусвал үргэлжлүүлэн сунгах боломжтой. Улсын бүртгэлийн байгууллагын салбарууд, цаашлаад бүх хороодод хүртээмжтэй байлгана. Цахим орчинд үйлчилгээ авах хүсэлтэй иргэд хамгийн түрүүнд авна. Уг гарын үсгийг авсан, аваагүй гэж иргэдийг ялгаварлахгүй. Банканд очоод үйлчилгээ авахад хурууны хээгээ уншуулдаг байсан бол одоо цахим гарын үсгээ оруулна. Тоон гарын үсэг нь биечлэн очиж зурсан гарын үсгээс илүү ач холбогдолтой байдаг. Бодит амьдралд энэ гарын үсгийг би зурсан, зураагүй гэх асуудал үүсдэг. Харин тоон гарын үсэг энэ асуудлыг байхгүй болгоно.

256 тэмдэгтэй алгоритм өгөгдөл бий. Үүнийг тайлж унших программ байгаа. Гадаадад байгаа иргэд Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан тоон гарын үсгийг авах боломжтой. Манай байгууллагын бүх үйлчилгээ тоон гарын үсгийг шаардана. УБЕГ иргэнээ таньж баталгаажуулахын тулд иргэнийг биеэр ирэхийг шаарддаг байсан. Харин тоон гарын үсэг ашиглаж эхэлснээр шилжилт хөдөлгөөний бүртгэлийг цахимаар хийх бололцоо бүрдэж байна” гэсэн мэдээлэл өглөө.

Түүнчлэн 2023 оноос цахим гадаад паспортыг ашиглаж эхлэх юм байна. Тоон гарын үсэгт шилжихийн тулд 5.8 тэрбум төгрөгийг зарцуулж буй юм. Үүнд техник хангамж, программ хангамж, 15 сая хэрэглэгчийн лицензийн үнэ аж.

Танд санал болгож буй

Ирэх онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна
Нийгэм

Ирэх онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна

2025/11/04
Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна
Нийгэм

Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна

2025/11/04
БНСУ-ын Донтолт судлалын үндэсний нийгэмлэгтэй нийгэмд суурилсан донтох эмгэгийн чиглэлээр хамтран ажиллана
Нийгэм

БНСУ-ын Донтолт судлалын үндэсний нийгэмлэгтэй нийгэмд суурилсан донтох эмгэгийн чиглэлээр хамтран ажиллана

2025/11/04

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?