Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Улсын бүртгэлийн ерөнхий газар дата төвтэй боллоо

2022/05/11
Улсын бүртгэлийн ерөнхий газар дата төвтэй боллоо
Share on FacebookShare on Twitter

Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу КОЙКА-ийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Улсын бүртгэлийн системийн үйл ажиллагааг дэмжих төсөл”-ийн хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар дата төвтэй боллоо.

Дата төвийг нээж УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан хэлсэн үгэндээ, “Манай байгууллага КОЙКА-тай 2011 оноос хэд хэдэн төсөл хамтран хэрэгжүүлж байна. Санхүүжүүлэгч, гүйцэтгэгч талын хариуцлагатай хамтын ажиллагаа, уялдаа холбооны дүнд төслийг амжилттай хэрэгжүүлж, системээ албан ёсоор хүлээн авч байна. УБЕГ 330 сум, 172 хороо, 9 дүүрэг, 21 аймагт үйл ажиллагаа явуулж, том хэмжээний цахимжилт, суурь үйлчилгээг үзүүлдэг. Эдгээр нэгжид тоног төхөөрөмж нийлүүлсэн нь манай байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах, иргэдэд хүргэх, цахимжуулахад дэмжлэг боллоо. Тоног төхөөрөмж нийлүүлэхээс гадна мэргэжлийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулсан. Ингэснээр тодорхой хугацаанд үр дүнгээ өгөх нь дамжиггүй”-г тэмдэглэв.

КОЙКА-ийн орлогч дарга Ли Жа Ёон ярихдаа, “Энэ төсөл 21 аймаг, бусад дүүрэг, нэгжид хэрэгжиж байгаа нь Засгийн газрын хэрэгжүүлж буй “Е-Mongolia” төсөлд хувь нэмрээ оруулж байна. УБЕГ-тай хамтран 2020-2022 онд бүртгэлийн системийг сайжруулах төсөл хэрэгжүүлж, иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийг хийхэд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийг нэмэх, боловсон хүчнийг чадавхжуулах, системийг сайжруулах ажлыг хамтран хийлээ. Төсөл амжилттай хэрэгжиж тодорхой үр дүнд хүрлээ” гэлээ.

“Улсын бүртгэлийн байгууллагын дэд бүтцийг хөгжүүлэх замаар иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх төсөл” 9 дүгээр сар хүртэл хэрэгжинэ.

Дата төвийн нээлтэд ХЗДХЯ-ны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын  дарга Т.Бат-Өлзий, БНСУ-ын ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга Пак Ин Жон, КОЙКА-ийн Суурин төлөөлөгч Ким Жун Мү, КОЙКА-ийн Орлогч дарга Ли Жа Ёон, “UplusIT” төслийн менежер Пак Ги Юун, төслийн багийн ахлагч Со Хөн Соп, “ТИ ЭС ЛАЙН System”-ын гүйцэтгэх захирал Ан Ин Ёп болон бусад албаны хүмүүс оролцжээ.

Танд санал болгож буй

Ирэх онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна
Нийгэм

Ирэх онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна

2025/11/04
Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна
Нийгэм

Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна

2025/11/04
БНСУ-ын Донтолт судлалын үндэсний нийгэмлэгтэй нийгэмд суурилсан донтох эмгэгийн чиглэлээр хамтран ажиллана
Нийгэм

БНСУ-ын Донтолт судлалын үндэсний нийгэмлэгтэй нийгэмд суурилсан донтох эмгэгийн чиглэлээр хамтран ажиллана

2025/11/04

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?