Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Нийслэлд 288 мянган мод тарина

2022/05/16
Нийслэлд 288 мянган мод тарина
Share on FacebookShare on Twitter

Улаанбаатар хотод энэ жил мод тарих аяныг 5 дугаар сарын 6-20-нд зохион байгуулж байна.

Энэ өдрүүдэд нийслэлийн 9 дүүрэгт 288.107 мод, бут, сөөг тарьж, ургуулна. Аяны хүрээнд нийслэлийн Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба, One life мото клуб хамтран Сэлбэ голын эхэнд 1000 хайлаас мод тарьж эхэлжээ. Таван дүүрэгт хаврын мод тарих өдөрлөгийг нээж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид баталсан хуваарь, байршлын дагуу мод тарьж, өмнө нь тарьсан модоо арчилж, усаллаа.

Баянзүрх дүүрэгт энэ сарын 29-нийг хүртэл 162 мянган мод, бут, сөөг тарихаар төлөвлөөд байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан ярихдаа, “Мод тариад арчилгааг орхигдуулдаг дутагдал бий. Мод тарих нь 20-30 хувийн ажил, 70-80 хувь нь арчилгаа байдаг. Арчилгааны технологи, хэм хэмжээг барьж чадвал ургахгүй мод гэж үгүй. Тиймээс тарьсан модоо арчилж, ургуулж, хамгаалахад анхаарч, Баянзүрх эко тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ыг байгуулан ажиллаж байна” гэжээ.

Мөн Чингэлтэй дүүргийн барилгачдын талбайд энэ сарын 31-нийг дуустал стандартын шаардлага хангасан мод, сөөгний тарьц, суулгац борлуулж, мод тарьж ургуулах талаар мэргэжлийн зөвлөгөө өгч байгаа аж.

Танд санал болгож буй

С.Хүрэлсүх: Багануурын батарей хуримтлуурын станц 28.7 сая кВт.ц эрчим хүчийг төвийн системд нийлүүлээд байна
Нийгэм

С.Хүрэлсүх: Багануурын батарей хуримтлуурын станц 28.7 сая кВт.ц эрчим хүчийг төвийн системд нийлүүлээд байна

2025/05/23
Нийслэлийн нутаг дэвсгэрт 13 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг цахимаар зохион байгуулна
Нийгэм

Нийслэлийн нутаг дэвсгэрт 13 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг цахимаар зохион байгуулна

2025/05/23
2-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх туслах замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна
Нийгэм

2-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх туслах замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна

2025/05/23

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?