Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Эрээний боомт чингэлэг тээврийг хязгаарлаагүй гэв

2022/05/16
Эрээний боомт чингэлэг тээврийг хязгаарлаагүй гэв
Share on FacebookShare on Twitter

Эрээн хотын гаалиар сүүлийн өдрүүдэд чингэлэг тээвэр гаргахгүй байгаа талаар худалдаа эрхлэгчид мэдээлж буй юм. Энэ мэдээлэл үнэн эсэх, ямар шалтгааны улмаас боомтын үйл ажиллагааг хязгаарласан талаар Гаалийн ерөнхий газраас тодрууллаа. Тус газраас өгсөн мэдээллээр чингэлэг тээвэр хэвийн явагдаж байгаа аж. “Тэг зогссон, чингэлэг тээвэр огт явуулахгүй байна” гэх зэрэг мэдээлэл ташаа болохыг мэдэгдэв.

Авто тээврийн үндэсний төв, бусад албаны хүмүүсийн хэлэхдээ “Эрээний боомтоор нэвтрүүлэх ачаа барааг сугалаагаар оруулж буйд иргэд бухимдлаа илэрхийлсэн. Үүнээс үүдэж чингэлэг тээврийг хязгаарласан мэт ташаа ойлголт гарч байна. Хилийн нөхцөл байдлыг хуучин хэвэнд оруулах хүртэл хугацаа шаардлагатай” гэж онцоллоо.

Цар тахлын нөхцөл байдлыг харгалзаж, өнгөрсөн гуравдугаар сараас Хятадын талаас ачаа тээврийг сугалаагаар нэвтрүүлж эхэлсэн. Албаны хүмүүс иргэдэд хүлээцтэй хандах хэрэгтэйг хэлж буй юм.

Хилээр нэвтрүүлж байгаа ачаа тээврийн жолооч нарын дунд сугалаа явуулаагүй байна. Зөвхөн чингэлэг тээвэрлэлтийн хувьд ачаалалтай байгаа учраас тодорхой зохицуулалт хийж байгаа учраас тээвэрлэлт хугацаа алдах асуудал гарч буй аж. Үүнийг тэг зогсолт гэж ойлгож болохгүйг албаныхан хэллээ.

Тухайлбал, Хятадын талаас сугалааны зарчмаар явагддаг аппликейшнээр нэвтрэх дугаар олгож буй. Халдвар хамгаалалтын журам баримтлах ёстой болохоор дээрх зохицуулалтаар явахаас өөр сонголтгүй. Ямартай ч Эрээний боомтыг хаагаагүй бөгөөд чингэлэг тээвэр хэвийн үргэлжилж байгаа ажээ.

Танд санал болгож буй

Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Нийгэм

Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

2026/03/11
Усны үйлчилгээний нэгдсэн лавлах утас 24/7 цагаар ажиллаж байна
Нийгэм

Усны үйлчилгээний нэгдсэн лавлах утас 24/7 цагаар ажиллаж байна

2026/03/11
Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина
Нийгэм

Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина

2026/03/11

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?