Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Хэрэглэгчдийн мэдээлэл гадаад руу явдаггүй

2022/05/19
Хэрэглэгчдийн мэдээлэл гадаад руу явдаггүй
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр (2022.05.18) нийтийн тээврийн үйлчилгээнээс смарт картыг хална гэж мэдэгдсэн. Өнөөдөр “Улаанбаатар смарт карт” ХХК-иас мэдээлэл хийж, эсэргүүцлээ илэрхийллээ.

“Улаанбаатар смарт карт” компани гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани аж. Төслийн нийт хөрөнгө оруулалт буюу 13 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Сөүл хотын өмчийн оролцоотой “Тимони” компани хийсэн бөгөөд нийслэлээс нэг ч төгрөгийн санхүүжилт гаргаагүй байна.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн системийг хэрэгжүүлэгч компани долоо дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулах хугацаандаа нийслэлийн төсвөөс өссөн дүнгээр 212 тэрбум төгрөг хэмнэжээ.

Нийтийн тээврийн санхүүгийн тогтолцоо гурван хэсгээс бүрддэг байна. Нэгдүгээрт, картаар төлсөн төлбөр, ахмад настан болон оюутан гэсэн хөнгөлөлттэй зорчих буюу нөхөн олговор, зардлын санхүүжилт буюу орлого зардлын зөрүү санхүүжилтээс бүрддэг. Зардлын санхүүжилт “Улаанбаатар смарт карт”-ын дансаар дамждаггүй, нийслэлээс автобус компаниудад хувиарлагддаг байна.

Бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболд “Зардлын санхүүжилт өссөн шалтгаан нь жолооч гар дээр бэлэн мөнгө авдаг. Шугамын орлого төвлөрүүлэхэд автобус компаниудын хариуцлага байхгүй, хот орчим буюу зайнаас хамаарсан тариф журмаа мөрдөхгүй байгаа юм. Хамгийн гол шалтгаан нь үйлчилгээнд гараад зам дээр явсан цагийг нь үнэлдэг нь алдаа болоод байна.

Төсөл хэрэгжиж эхэлснээр зорчигч урсгалын бүхий л дата мэдээлэл цугларсан. Энэ мэдээлэл дээр тулгуурлаад оновчтой, хүртээмжтэй нийтийн тээврийг төлөвлөх бүрэн боломжтой. Нийслэлд манай дата мэдээллийг ашиглах санал удаа дараа тавьсан боловч одоогоор авах боломж нь бүрдээгүй байгааг мэдэгдсэн” гэв.

Санхүү удирдлагын газрын дарга Н. Уянга “Аудитын шалгалт байнга ордог. Шалгалтын үр дүнд ноцтой зөрчил илрээгүй. Хамгийн сүүлд 2021 оны арваннэгдүгээр сард Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарын өөрийнх нь гарын үсэгтэй захирамжаар аудитын шалгалт орж байсан. Уг шалгалтын хариу энэ оны дөрөвдүгээр сарын 14-нд Нийслэлийн удирдах ажилтнуудын зөвлөлийн хурал дээр танилцуулагдсан, ямар ч зөрчил гараагүй” гэв.

“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн төв байрны серверийн төв дээр картын бүх мэдээлэл хадгалагдаж байгаа бөгөөд дотоодын бизнес болон арилжааны, үүрэн холбооны компаниудтай систем холболт хийж, үйлчилгээгээ сайжруулахаар ажиллаж байгаа ажээ.

Танд санал болгож буй

Ирэх онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна
Нийгэм

Ирэх онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна

2025/11/04
Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна
Нийгэм

Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна

2025/11/04
БНСУ-ын Донтолт судлалын үндэсний нийгэмлэгтэй нийгэмд суурилсан донтох эмгэгийн чиглэлээр хамтран ажиллана
Нийгэм

БНСУ-ын Донтолт судлалын үндэсний нийгэмлэгтэй нийгэмд суурилсан донтох эмгэгийн чиглэлээр хамтран ажиллана

2025/11/04

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?