Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Хүүхдийн баяраар “Хүүхдийн ертөнц-2022” фестиваль болно

2022/05/19
Хүүхдийн баяраар “Хүүхдийн ертөнц-2022” фестиваль болно
Share on FacebookShare on Twitter

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Нийслэлийн ЗДТГ, Монголын Хүүхдийн ордон, Хүүхдийн сан, “Эм Си Пи” ХХК хамтран П.Гэндэний гудамж буюу “Баянгол” зочид буудлын автозамын уулзвараас “Шангри-Ла Молл”-ын хойд уулзвар хүртэлх 500 м авто замын хөдөлгөөнийг 2022 оны зургадугаар сарын 1-ний 08:00-20:00 цагийн хооронд хааж, “Хүүхдийн ертөнц-2022” баярын фестиваль зохион байгуулахаар болсон байна.

Тус арга хэмжээний хүрээнд Монголын Хүүхдийн ордны авьяаслаг сурагчдын тоглолтууд, хүүхдүүд, өсвөр үеийн сонирхолд нийцсэн өвөрмөц тохижилт бүхий гудамж, талбай бий болгох, 2-3 тайз засагдаж, цаг тутмын үзвэр, тоглолтууд, гудамжны явуулын хоол үйлчилгээ, 30 гаруй асарт төрөл бүрийн сонирхолтой худалдаа, үйлчилгээнүүд явагдах ажээ.

Мөн баярын парад, флашмоб, нээлттэй дуулах микрафон, өвөрмөц хувцаслалтын үзүүлбэр, видео спортын уралдаан тэмцээнүүд зохиогдохоор бэлтгэл ажил явагдаж буй. Энэхүү фестивальд дэмжиж оролцох аж ахуйн нэгжүүдийн бүртгэл явагдаж байгаа аж. Улаанбаатар хотод анх удаа зохиогдох энэхүү фестиваль, арга хэмжээг дэмжиж, үйл ажиллагаанд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлан оролцох, ажилагсдынхаа гэр бүл, хүүхдүүдийг урьж оролцуулах, хамруулах боломжтой юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 324603, 80011733, 88701407 утсаар холбогдож авч болох юм. 

Танд санал болгож буй

Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

2026/01/29
Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь
Нийгэм

Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь

2026/01/29
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Нийгэм

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?