Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Нийслэлийн 2021 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг өргөн барилаа

2022/05/24
Нийслэлийн 2021 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг өргөн барилаа
Share on FacebookShare on Twitter

Төрийн аудитын тухай хууль, Төсвийн  тухай хуульд заасны дагуу 2021 оны нийслэлийн санхүүгийн нэгдсэн тайлан болон төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга М.Эрдэнэжаргал Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр нэгтгэсэн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлангаар нийслэл хот зөрчилгүй дүгнэлт авсан байна. Харин 30 гаруй газар “хязгаарлалттай” дүгнэлт авсан бол “сөрөг” дүгнэлттэй нэг байгууллага байна. Өнгөрсөн онд нийслэлийн нэгдсэн төсвийн гүйцэтгэл сайн бүрдсэн бөгөөд татварын орлого давж биелсэн байна. Харин ОНӨААТҮГ-уудын өр төлбөрийг анхаарах шаардлагатайг Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга М.Эрдэнэжаргал санууллаа.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Өнгөрсөн жилүүдэд цар тахлаас үүдэн төсвийн орлогыг бүрүүлэхэд хүнд байсан. Харин нийслэлийн төсөв харьцангуй эерэг гарсан. Гэсэн хэдий ч орлого хумигдаж, бараа эргэлтийн үйл явц хязгаарлагдаж байгааг анхаарах хэрэгтэй. Нийслэлийн хувьд орлогын дийлэнх нь буюу 70 орчим хувь ХХОАТ-аас бүрддэг. Ажлын байр хадгалах, аж ахуйн нэгж, иргэдийг орлоготой болгоход нийслэл хэрхэн дэмжих вэ гэдэг нь чухал байна…” гэлээ. Улмаар нийслэл үргүй зардлаа багасгах, ялангуяа нийслэлийн өмчит газрууд, ОНӨААТҮГ-уудын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийнэ гэдгийг онцлов. Нийслэл хот төрийн үйлчилгээг түргэн шуурхай, бага зардлаар, ил тод цахимаар үзүүлэх ажлыг эрчимтэй хийж байна. Тиймээс шаардлагагүй албан тушаал, орон тоог эргэж харах, тэвчиж болох зардлуудаа хэмнэхтэй холбоотой гарч буй хууль, тогтоомжуудын хэрэгжилтийг хангахад Нийслэлийн ИТХ аудитын байгууллагатай хамтран ажиллана хэмээв.

Танд санал болгож буй

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийгэм

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

2025/11/05
Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ
Нийгэм

Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

2025/11/05
Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна
Нийгэм

Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна

2025/11/05

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?