Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“ОПЕК+” олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

2022/06/03
“ОПЕК+” олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ
Share on FacebookShare on Twitter

Дэлхийн хэмжээнд газрын тосны эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан газрын тос олборлогч томоохон орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, долоодугаар сард өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ 648 мянган торхоор нэмэгдүүлэхээр тохиролцжээ.

Нефть экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ болон ОХУ тэргүүтэй холбоотнуудын /ОПЕК+/ сайд нарын пүрэв гарагт болсон цахим хурлын үеэр дээрх шийдвэрийг гаргасан байна. “ОПЕК+”-ын мэдээлснээр, гишүүн орнууд шинэ зорилтод хүрэхийн тулд олборлох хүчин чадлаа нэмэгдүүлнэ.

Пүрэв гарагт гаргасан шийдвэр нь өдөрт олборлох газрын тосны хэмжээг өмнөх төлөвлөгөөнөөс ойролцоогоор 200 мянган торхоор нэмэгдүүлэх юм. Хоёрдугаар сарын сүүлээр Орос Украин руу довтолсноос хойш газрын тосны үнэ эрс өсөөд байгаа бөгөөд импортлогч орнууд олборлолтоо нэмэгдүүлэхийг уриалсаар иржээ.

Өнгөрсөн сард “Долоогийн бүлэг”-ийн Эрчим хүчний сайд нар олон улсын зах зээлд үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан хариу арга хэмжээ авахыг газрын тос, байгалийн хий олборлогч орнуудад уриалаад, үүнд “ОПЕК” чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тодотгосон байна.

Танд санал болгож буй

ЭТТ: Биржээр 268.8 мянган тонн нүүрс арилжлаа
Эдийн засаг

ЭТТ: Биржээр 268.8 мянган тонн нүүрс арилжлаа

2026/07/06
ЭТТ: 96 мянган тонн нүүрс 9.7 сая ам.доллароор арилжлаа
Эдийн засаг

140.8 мянган тонн нүүрс биржээр арилжааллаа

2026/07/03
“Phillip capital” группын төлөөллүүдтэй санал солилцлоо
Эдийн засаг

“Phillip capital” группын төлөөллүүдтэй санал солилцлоо

2026/07/02

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?