Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Монгол Улс мөсөн цирктэй боллоо

2022/06/03
Монгол Улс мөсөн цирктэй боллоо
Share on FacebookShare on Twitter

Эх үрсийн баярын өдөр “Степпе Арена” компанийн дэмжлэгээр мэргэжлийн циркчид бяцхан хүүхдүүддээ нэгэн онцгой бэлэг барилаа. Мөрөөдөл биелэх “Мөсөн өргөө”-д Монголын циркчдийн мөсөн дээрх анхны тоглолт хоёр удаа тоглогдов. Ингэснээр Монгол Улс мөсөн цирктэй болж байна, циркийн хөгжлийн шинэ үе эхэллээ хэмээн мэргэжлийн циркчид бахархан ярьж байна.

Мөсөн циркийн ерөнхий найруулагч Ю.Гэрэлбаатар “Дэлхий дээр мөсөн цирк тоглодог гурван улс байдаг. Манай улс ийнхүү мөсөн цирк тоглодог дөрөв дэх улс боллоо. Энэ удаа бид богино хугацаанд чадах чинээгээр бэлтгэж, сургуулилж хүүхэд багачууддаа бэлэг барилаа. Цаашид тогтмол дасгал сургуулилт хийж, олон төрөл жанрын үзүүлбэр бэлтгэхээр төлөвлөж байна” гэдгийг хэлсэн юм.

Мөсөн циркийн анхны тоглолтод уран нугаралт, олсон дээр явах тэнцвэрийн үзүүлбэр, жонглёр, агаарын цагариг, дээсээр наадагчид, агаарын нисэлт зэрэг сонирхолтой үзүүлбэрүүд багтжээ. Ерөнхий найруулагчаар бүжиг, циркийн мэргэжлийн сургуулийн циркийн тэнхимийн эрхлэгч, найруулагч Ю.Гэрэлбаатар ажилласан бол Монголын Мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбоо, Монгол Улсын Консерваторийн циркийн мэргэжлийн сургуулийн уран бүтээлчид бүтээлээ толилуулсан.

“Монголын циркчдийн нэгдсэн холбоо” ТББ-ын циркчдийн зүгээс Монголын уран нугараачид дэлхийн 150 гаруй орноос чадвар чансаагаараа гуравдугаар байрт бичигддэг. Гэвч циркчид, уран нугараачид маань бэлтгэл сургуулилалт хийх, ард түмэндээ уран бүтээлээ туурвих  боломж нөхцөл байдаггүй. Харин “Мөсөн өргөө”-тэй болсон нь гадны орнуудад маш цөөхөн тоглогддог мөсөн циркийн үзүүлбэрийг иргэдэд үзүүлэх боломж бүрдэж байна.

Ер нь циркийн үзүүлбэр нь зардал өндөр, үзүүлбэр гүйцэтгэгчээс ур чадвар шаардагддаг тул цөөхөн тоглогддог. Гэсэн ч бид ард иргэддээ мөсөн циркийн тоглолтыг толилууллаа. Энэ тоглолтоос манай улсын уран бүтээлчдийн ур чадвар, техник технологи, найруулга ямар түвшинд байгааг нүдээр харах боломжтой бөгөөд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр толилуулж байгаадаа баяртай байна. Энэ тоглолтыг хийх боломжийг олгож, бүх талаар дэмжсэн Степпе Аренагийн удирдлагуудад талархаж байгаагаа хэлж байв.

Танд санал болгож буй

Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна
Нийгэм

Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна

2025/05/27
2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд санал авч эхэлжээ
Нийгэм

2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд санал авч эхэлжээ

2025/05/27
БЗД-ийн 19 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна
Нийгэм

БЗД-ийн 19 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна

2025/05/27

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?