Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Үндэсний их баяр наадмын бэлгэдэл ба илэрхийлэмж

2022/07/07
“Наадам 2022” брэндийн тухай
Share on FacebookShare on Twitter

Үндэсний их баяр наадамд зориулан Есөн хөлт цагаан тугийг гол бэлгэдлээ болгон монгол бичгээр тодотгон чимж, албан ёсны лого бүтээв.

Есөн хөлт цагаан туг – Монгол төрийн сүр хүч, тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэдэл болсон цагаан тугийг цагаан зүсмийн адууны гөхөл дэлээр хийдэг нь монголчууд цагаан өнгийг цэвэр ариун, эрхэм дээд хэмээн хүндэтгэн дээдэлж ирсний илрэл билээ. Эдүгээ Үндэсний их баяр наадмаар цэнгүүлж, бусад цагт Төрийн ордны Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд залж буй Есөн хөлт цагаан тугийг 1992 онд шинээр бүтээж, төр улс энх мөнх оршихын бэлгэдэл болгожээ. Эдгээр нь монголчуудын төрт ёс, цог золбоог илэрхийлсэн Есөн хөлт цагаан туг буюу Цагаан сүлд нь Үндэсний их баяр наадмын брэндингийн үндсэн илэрхийлэл байх ёстойг илэрхийлж байна.

Монгол бичиг – Аливаа үндэстнийг тодорхойлогч үндсэн шалгуур нь соёл агаад тэрхүү соёлын салшгүй хэсэг нь үндэсний уламжлалт бичиг үсэг юм. Монгол үндэстэн түүхийн урт удаан хугацаанд олон янзын бичиг үсэг хэрэглэж байсан ч Найман аймаг улсыг нэгтгэн авсан 1204 онд Чингис хааны зарлигаар монгол бичгийг төрийн бичиг болгож, монголчуудын түүх соёл, үндэстний ижилслийг бүтээгч хамгийн тогтвортой нэгж нь үндэсний бичиг болсон түүхтэй. Өдгөө монгол бичиг 800 гаруй жилээр тоологдох Монгол төрийн түүхийн салшгүй хэсэг билээ.

Танд санал болгож буй

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан

2026/07/06
Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ
Нийгэм

Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ

2026/07/06
Г.Жаргалсайхан: Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна
Нийгэм

Г.Жаргалсайхан: Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна

2026/07/06

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?