Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны бүртгэлд нийт 113 474 хүүхэд хамрагдав

2022/08/29
Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны бүртгэлд нийт 113 474 хүүхэд хамрагдав
Share on FacebookShare on Twitter

БШУЯ-ны СӨБ-ын хэлтсийн дарга Ж.Мягмар, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, БЕГ-ын Цахим шилжилт, нэгдсэн статистикийн газрын дарга Н.Мөнхсанчир, Боловсролын мэдээллийн технологийн төвийн дарга Ц.Тодгэрэл нар нийслэлийн цэцэрлэгийн эхний шатны бүртгэл, хуваарилалт дууссантай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 140 904 хүүхдийн цэцэрлэгийн хүчин чадлыг бий болгоод байна. Тодруулбал,

-Үндсэн барилга 124 244

-Түрээсийн байр 14133

-Байгууллагын цэцэрлэг 2527 байна.

Нийслэлийн цэцэрлэгийн эхний шатны бүртгэлд, “E-Mongolia” цахим системээр 111542

Уламжлалт элсэлтээр 1932 нийт 113 474 хүүхэд хамрагдав. Нийт 14 мянган суудал буюу 130 гаруй түрээсийн байрыг салбар бүлгээр ажиллуулж байна. Эдгээр байрын 70 хувь нь хичээлийн жилийн өмнө ашиглалтад орж, үлдсэн 30 хувь нь үе шаттай ашиглалтад орж, хүүхдээ хүлээж авах юм.

Нэг айлын хүүхдүүд өөр цэцэрлэгт хуваарилагдсан бол хүүхдээ хамруулах хүсэлтэй байгаа цэцэрлэгт хандан өргөдөл гаргах боломжтой. Цэцэрлэг хооронд шилжилт хийх боломжийг шийдвэрлэх юм. Харин түр оршин суугчдын хүүхдийг хуваарилалтын дараа сул суудал гарсан цэцэрлэгүүдэд нэмэлт элсэлт зохион байгуулах боломжтой. Нийслэлийн цэцэрлэгийн 2 дахь шатны бүртгэлийг 9 дүгээр сарын 10-нд зохион байгуулна. Эхний шатанд хамрагдаж чадаагүй бол дараагийн шатанд хамрагдах боломжтой.

Цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэлтэй холбогдуулан шилжилт хөдөлгөөн ихэссэн. Тухайлбал, 21-р сургуулийн хамран сургах тойрогт 6 настай 600 орчим хүүхэд байхаар төлөвлөлт хийхэд он гараад 900 орчим хүүхэд болон нэмэгдсэн. 84-р сургуулийн хамран сургах тойрог гэхэд өдөрт 10-15 шилжилт хөдөлгөөн, Монгол 3-р сургуулийн хамран сургах тойрогт 70 гаруй шилжилт хөдөлгөөн хийгдэж байна. Энэ олон шилжилт хөдөлгөөний ард үнэн зөвөөр түр оршин суугчдад асуудал үүсгэж байгаа учир ачаалал өндөртэй хороодод тохируулга хийж, хянаж шалгах ажлыг зохион байгуулж байна.

Танд санал болгож буй

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Боловсрол

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо

2025/04/02
2025 оны элсэлтийн шалгалтын хуваарь
Боловсрол

2025 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2025/03/26
“Сошиалгүй сургууль” санаачилгыг хэрэгжүүлнэ
Боловсрол

“Сошиалгүй сургууль” санаачилгыг хэрэгжүүлнэ

2025/03/19

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?