Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Нянгийн үзүүлэлт өндөр гарсан 507 тонн махыг устгуулах шаардлага хүргүүлжээ

2022/09/07
Нянгийн үзүүлэлт өндөр гарсан 507 тонн махыг устгуулах шаардлага хүргүүлжээ
Share on FacebookShare on Twitter

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мах, махан бүтээгдэхүүнд улсын хэмжээнд хийсэн хяналт шалгалтын талаар танилцууллаа.

Энэ тухай МХЕГ-ын дарга Б.Баасандорж мэдээлэхдээ, “Хяналт шалгалтын үед махны чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг нийт 51 аж ахуйн нэгжээс хоёр нь бүрэн зогсоосон байсан. Тиймээс 49 нэгжийн агуулахад 14037.18 тонн махыг хадгалж байсан. Үүнээс нэгдүгээрт, дулааны аргаар мах бэлтгэж, экспортод гаргах эрхтэй 17 үйлдвэрээс 12-ын үйл ажиллагааг үргэлжлүүлж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн 6000 гаруй тонн махыг өчигдрөөс БНХАУ руу гаргаж эхэлсэн.

Хоёрдугаарт, мах экспортлох эрхгүй байж дулааны аргаар мах бэлтгэсэн долоон үйлдвэр байна. Тухайлбал, “Үүлэнгөү” ХХК, “БӨЖТ” ХХК, “Натурал грийн фүүдс” ХХК, “Оргилон гүн” ХХК зэрэг аж ахуйн нэгжийн 541 тонн махыг МХЕГ-аас ХХААХҮЯ, ГЕГ-т шилжүүлсэн. Хуулийн дагуу чиг үүргийн хувьд энэ махны экспортын асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлэнэ.

Гуравдугаарт, шинжилгээгээр стандарт шаардлага хангаагүй 507 тонн мах нянгийн үзүүлэлт өндөр гарсан тул албадлагын арга хэмжээ авч хурааж, Зөрчлийн тухай хуулийн дагуу устгах эсэхийг шийднэ. МХЕГ-ын шийдвэрээр энэ махыг Хүнсний тухай хуульд зааснаар зайлшгүй устгах шаардлагатай гэсэн дүгнэлт гарч нийслэлийн зөвлөлд хүргүүлсэн. Нийт үйлдвэрт гурван удаагийн шинжилгээ хийж байж дээрх дүгнэлтийг гаргасан. Шалгалтын хүрээнд 16 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагаа явуулахыг нь зогсоолоо” гэв.

МХЕГ цаашид махны худалдаа явуулдаг томоохон захуудад шалгалт хийх аж.

Танд санал болгож буй

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийгэм

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

2025/11/05
Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ
Нийгэм

Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

2025/11/05
Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна
Нийгэм

Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна

2025/11/05

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?