Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Белград-2022” чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монголын баг хоёр мөнгөн медаль хүртлээ

2022/09/15
“Белград-2022” чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монголын баг хоёр мөнгөн медаль хүртлээ
Share on FacebookShare on Twitter

“Белград-2022” чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монголын баг хоёр мөнгөн медаль хүртээд байна.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 50 кг-д зодоглосон ОУХМ Д.Отгонжаргал урд шөнө аваргын төлөө олимп, дэлхийн аварга Японы Юи Сүсакад цэвэр ялагдсанаар мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилтаа ийн ахиулав. Ялангуяа олимпын жинд хоёр жил дараалан дэлхийгээс медаль авснаар айсуй олимпод медалийн төлөө хүчтэй өрсөлдөх бөх байх болно гэдгээ харууллаа.

Түүнчлэн ДАШТ-д анх удаа оролцож буй тивийн аваргын мөнгөн медальт Б.Хулан 53 кг-д Америкийн бөх, Пан Америкийн аварга цолтой Доминик Пэрришт 4:2-оор ялагдан мөнгөн медаль хүртсэн юм.

Түүний хувьд “бага ДАШТ” гэгддэг Иван Яригыний гранпри тэмцээнээс хоёр жил дараалан медаль зүүж, дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрснээ харуулсан. Улмаар Белградын дэвжээнд одтой сайхан барилдсаар үзүүрлэлээ. Хагас шигшээд Шведийн бөхөд 6:0-ээр хожигдож яваад цэвэр дарсан нь энэ тэмцээний онцлох мөчийн нэг байв.

Монголын багийн медалийн тоо нэмэгдэх эсэхийг Э.Даваачимэгийн барилдаан шийднэ. Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медальтай ирсэн манай бөх 57 кг-ын жинд БНСУ-ын Ким Хьюн-Жо, Узбекистаны Л.Собирова нарыг дараалан ялж хагас шигшээд шалгараад Америкийн бөх, олимп, дэлхийн аварга Х.Мароулист дийлдсэн юм. Улмаар хүрэл медалийн төлөө Казахстан, Польшийн бөхчүүдийн ялсантай нь барилдана.

Одоогоор 25 улс ДАШТ-ээс медаль хүртээд буй бөгөөд Монголын баг медалийн чансаагаар 9-р байрт бичигдэж байна.

Танд санал болгож буй

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлэв
Хүмүүс

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлэв

2025/05/23
“Мөнгөн мод-2024” хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 27-нд болно
Хүмүүс

“Мөнгөн мод-2024” хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 27-нд болно

2025/03/25
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Нийгэм

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

2024/11/25

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?