Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Тамгагүй төр” жүжгийг 2023 онд Английн “West end” театрт тавина

2022/09/20
“Тамгагүй төр” жүжгийг 2023 онд Английн “West end” театрт тавина
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны зохиол “Тамгагүй төр” жүжгийг “Херо энтертайнмент”-ын ерөнхий найруулагч Б.Баатар физикл драмын хэлбэрт оруулан 2021 онд тайзнаа тавьсан. УДЭТ-ын тайзнаа 117 удаа тоглож, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан “Тамгагүй төр” жүжгийг 2023 онд Английн театрын төв “West End”-д тоглохоор болжээ. Энэхүү жүжгийг 2023 онд тохиох Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Лондон хотноо толилуулах юм.

“Херо энтертайнмент” нь Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа ЭСЯ, жүжигчин, продюсер А.Баярцэцэг, Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа нарын үүсгэн байгуулсан “Мактуб” продакшн, Британийн “Wild Yak” продакшнтай хамтран уран бүтээлийн төлөвлөгөө, маркетингийн стратегийг боловсруулахаар ажиллаж байгаа аж. “Wild Yak” продакшн нь Лондонгийн “West End” болон бусад хотын алдартай театруудад олон улсын уран бүтээлчдийн бүтээлийг толилуулдаг туршлагатай продакшн юм байна. “Wild Yak” продакшны продюсер Оливер Кинг, Гай Чапмен, Пол Годфрий нар 2022 оны наймдугаар сард Монгол Улсад ажиллаж, “Тамгагүй төр” жүжгийг үзэж, найруулагч Б.Баатар, продюсер М.Есөнмөнх болон жүжигчидтэй уулзсан бөгөөд уран бүтээлийн чанар чансааг өндрөөр үнэлжээ.

Найруулагч Б.Баатар энэ оны 9 дүгээр сард Лондон хотноо ажиллаж, “Тамгагүй төр” жүжгийг тавих боломжит театруудаар зочлон “Wild Yak” продакшнтай ажлын төлөвлөгөөгөө ярилцжээ. “Тамгагүй төр” жүжгийг англи хэлээр найруулахаар ажиллаж буй судлаач Жон Мэн, жүжгийн зохиолч Тимберлик Уэртенбэйкер нартай уулзаж, уран бүтээлийн яриа өрнүүлэв. Судлаач Жон Мэн нь Монголын түүх, Монголын эзэнт гүрний хаадын талаар олон арван ном бичсэн зохиолч юм. Найруулагч Б.Баатартай уулзсан Британийн продюсерүүд, зохиолчид, театрын мэргэжилтнүүд “Тамгагүй төр” жүжгийг өндрөөр үнэлж, Лондонгийн West End-д амжилттай тавигдана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Танд санал болгож буй

Ихэнх нутгаар хэт хална
Uncategorized

Ихэнх нутгаар хэт хална

2023/06/08
Ойрын хоёр өдөр нутгийн хойд хэсгээр цас орно
Uncategorized

Ойрын хоёр өдөр нутгийн хойд хэсгээр цас орно

2022/10/19
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
Uncategorized

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна

2022/09/22

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?