Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Дэлхийн хөгжлийг дэмжих Анд нөхдийн бүлгийн сайд нарын уулзалт болов

2022/09/21
Дэлхийн хөгжлийг дэмжих Анд нөхдийн бүлгийн сайд нарын уулзалт болов
Share on FacebookShare on Twitter

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр БНХАУ-ын санаачилсан Дэлхийн хөгжлийг дэмжих Анд нөхдийн бүлгийн сайд нарын уулзалт болов.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ дэлхийн эдийн засгийг сэргээж, хөгжлийн тэнцвэртэй, зохистой, хүртээмжтэй өсөлтийн шинэ үе рүү чиглүүлэхийн тулд идэвхтэй ажиллах хэрэгцээ шаардлага байгаа талаар цохон тэмдэглэж, дэлхийн хөгжлийг дэмжих санаачилга дэвшүүлсний мөрөөр уг Анд нөхдийн бүлгийг 2022 оны нэгдүгээр сард байгуулсан юм.

Анд нөхдийн бүлгийн Сайд нарын түвшний уулзалтыг нээж БНХАУ-ын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И үг хэлсэн ба НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш цахим мэндчилгээ ирүүлэв.

Сайд Ван И хэлсэн үгэндээ “Дэлхийн хөгжлийг дэмжих-Тогтвортой хөгжлийн 2030 зорилгуудын төлөө илүү хүчирхэг, ногоон, эрүүл хөгжлийн төлөөх Анд нөхдийн бүлэг” нь өргөжин тэлж, бодлогын хэлэлцээг өрнүүлэх, сайн туршлага хуваалцах, практик хамтын ажиллагааг хөгжүүлэх гэсэн гурван чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа талаар танилцуулж, бүлгийн гишүүд болон санаа нэгт орнуудыг улам бүр идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна гэв.

Эл уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож, үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ цар тахлын хор нөлөө, эдийн засгийн хямрал, зэвсэгт зөрчил, тэмцэл бусад хүчин зүйлээс хамаарч Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилт удааширч, өмнө олсон ахиц дэвшлээ хадгалахад бэрхшээлтэй болж ирж буй энэ үед БНХАУ-ын гаргаж буй энэ санаачилгыг гишүүн улсууд, НҮБ-ын систем, олон улсын байгууллагуудын нэгэн адил талархан хүлээж авч, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Улмаар эл Анд нөхдийн бүлэг нь НҮБ-ын хүрээнд хөгжлийн асуудлыг шийдвэрлэж, урагшлуулахад чухал хувь нэмэр бүхий хэлэлцүүлгийн индэр болж төлөвшинө гэдэгт итгэл төгс байна гэлээ.

Дэлхийн хөгжлийг дэмжих Анд нөхдийн бүлэгт Монгол Улс зэрэг Ази, Африк, Латин Америкийн хөгжиж буй 60 гаруй улс нэгдээд байна.

Танд санал болгож буй

БОХХААБХ:Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
Улс төр

БОХХААБХ:Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна
Нийгэм

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна

2025/06/03
Нийслэлийн хэмжээнд 40 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд 40 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна

2025/06/03

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?