ар тахлын нөлөөгөөр төгрөгийн ханш буурсаар байгаа тул иргэд төгрөгөөс илүүтэй валютаа хадгалуулах сонирхол нэмэгдэж байна. Иймд төгрөгийн хадгаламжийн хүүг нэмэгдүүлж, валютын хадгаламжтай тэнцүүлэхээр монголбанк ажиллаж байгаа юм байна. Харин зээлийн хүүгийн хувьд өндөр олгогдох төлөвтэй байгааг төв банкнаас сануулж байна.
Манай улсын валютын нөөц 8 дугаар сарын байдлаар 2.7 орчим тэрбум ам доллар байна. Харин иргэдийн нийт хадгаламж одоогийн байдлаар нийт 20.5 их наяд төгрөг байна. Эдгээр хадгаламжийн 50-аас дээш хувь нь гадаад валют байгаа юм. Өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн иргэдийн хөрөнгийн төгрөгөөс долларын хадгаламж руу шилжсэн дүн 200 саяас 300 сая долларын хооронд байгаа юм. Валютын хадгаламжийн хүү өндөр байдаг тул иргэд төгрөгийн хадгаламжаа валютын хадгаламж руу шилжүүлэх болсон гэж Монголбанк үзэж байна.
Долларын хадгаламжийн хүүг Дэлхийн банкнаас тогтоодог учраас төгрөгийн хадгаламжийн хүүг өрсөлдөхүйц хэмжээнд авчирч байж гадаад улс уруу хөрөнгө шилжихийг зогсоох боломжтой болох юм. Харин Монголбанкны зүгээс валютын нөөц нэмэгдэж байгаа тул валютын ханшийг тогтвортой барьж төгрөгийн хадгаламжийн хүүгээ нэмэгдүүлэх бодлогыг барьж байгаа юм байна.
Харин хадгаламж гадаад валют болж байгаа энэ үед мөн иргэд зээл авах эрэлт ихэссэн. Банкнууд иргэдэд зээл олгох нь багасаж байгаа энэ нь төлбөрийн тэнцэл алдагдаж байгаагаас шалтгаалж байна. Эхний 7-н сарын байдлаар төлбөрийн тэнцэл тэрбум долларын алдагдалтай байна энэ нь дөрвөн их наяд төгрөг Монголын эдийн засгаас гадаад улс уруу импортын төлбөр болж Монгол улсын валютын нөөцөөс, буюу иргэдийн халааснаас төгрөг гадаад валют болж гадагшаа гарч байгаагаас шалтгаалж байна. Иймд зээлийн хүү өсөх хандлагатай болсон байна.
Валютын ханш өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед Монгол банкны мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг нэмэгдүүлж улмаар төгрөгийн хадгаламжийн хүүг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байгаа тул иргэд хадгаламжаа төгрөгөөр хадгалж цаашлаад иргэн бүр валютын хэрэгцээндээ тааруулан валют худалдан авч улсын хэмжээнд төлбөрийн тэнцлээ тэнцвэржүүлж чадвал валютын нөөцөө хурдан хугацаанд нөхөж чадах юм.