Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд оролцлоо

2022/09/27
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд оролцлоо
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Токио хотын “Нихон бүдокан” цогцолборт болсон Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцлоо.

Тэрбээр Монгол Улсын төр, засаг, ард түмнийг төлөөлөн Ерөнхий сайд агсан Ш.Абэгийн гэр бүл болон Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлэв.

Энэхүү Төрийн ёслолд дотоод, гадаадын 4300 төлөөлөгч хүрэлцэн ирсэн бөгөөд үүнд 218 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын 700 гаруй төлөөлөгч багтаж  байна. Эдгээрээс 35 нь өндөр, дээд түвшинд оролцлоо. Тухайлбал, БНСВУ, Шри Ланка Улсын төрийн тэргүүн нар, АНУ, БНИУ, БНФУ-ын дэд Ерөнхийлөгч, БНЭУ, БНСУ, Монгол, Сингапур, Тайланд, Австрали, Канад, Казахстан, Косово, Камбож, Молдав, Того, Танзани Улсын Засгийн газрын тэргүүн нар, НҮБ-ын АНДЭЗНК, Хүнс, хөдөө ажахуйн байгууллага, Хүүхдийн сан зэрэг харъяа байгууллагууд, ДЭМБ, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төлөөлөгч нар оролцлоо.

Япон Улсын Ерөнхий сайд агсан Ш.Абэ нь Монгол Улсын ардчилсан хөгжилд болон Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан улс төрийн зүтгэлтэн юм. Түүнийг Ерөнхий сайдаар ажилласан он жилүүдэд Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа улам бэхжиж, шинэ шатанд гарч, түүний манлайлал, дэмжлэгтэйгээр баригдсан Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал үйл ажиллагаагаа эхлүүлж, Монгол, Японы төр, хувийн хэвшлийн түншлэлийг холбосон бат бэх гүүр болж байна.

Энэ жил Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маргааш Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай албан ёсны уулзалт хийж, хоёр талын харилцаа, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцохын зэрэгцээ ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөр,  хамтын ажиллагааны талаар ярилцана.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы эрх баригч Либерал ардчилсан намын болон Япон Улсын парламент дахь найрамдлын бүлгийн удирдлагуудтай уулзаж, санал солилцохоор төлөвлөж байна.

Танд санал болгож буй

Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа
Нийгэм

Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа

2026/10/09
Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн агуулах барихад санхүүжилт олголоо
Онцлох мэдээ

Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн агуулах барихад санхүүжилт олголоо

2026/10/09
Иргэдийг орон сууцжуулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсгүүд ХБНГУ-ын банкуудын удирдлагуудтай санал солилцлоо
Улс төр

Иргэдийг орон сууцжуулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсгүүд ХБНГУ-ын банкуудын удирдлагуудтай санал солилцлоо

2026/10/09

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?