Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Банкууд төгрөгийн хадгаламжийн хүүгээ нэмжээ

2022/10/03
Банкууд төгрөгийн хадгаламжийн хүүгээ нэмжээ
Share on FacebookShare on Twitter

Монголбанкны мөнгөний бодлогын хорооноос өнгөрсөн есдүгээр сарын 20-нд гаргаж буй шийдвэрүүдийн талаар олон нийтэд танилцуулсан. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмж 12 хувьд хүргэх, бодлогын хүүний коридорыг нэмэх, хасах хоёр хувь болгож тогтоон өргөтгөх. Хоёрдугаарт, гадаад валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор банкуудын 360 ба түүнээс дээш хоногоор гадаад зах зээлээс татсан эх үүсвэрийг заавал байлгах эх үүсвэрээс хасч тооцох тухай багц шийдвэр гаргаж байгааг мэдэгдсэн билээ.

Мөн энэ үеэр төгрөгийн хадгаламжийн хувь буурч байгаа учраас арилжааны банкууд бодлогын хувьд уян хатан байж хүүг нэмэх зэрэг аргыг хэрэглэх нь үр дүнтэй болохыг дурдсан.

Тиймээс төгрөгийн хадгаламж болон бусад хадгаламжийн хүүг тодорхой хувиар нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Дээрх мэдэгдлийн дараагаас арилжааны зарим банк төгрөгийн хадгаламжийн хүүгээ нэмэгдүүлжээ. Тухайлбал:

“Голомт”, “Хас”, “Хаан банк” төгрөгийн хугацаатай хадгаламжийн хүүгээ гурван хувь хүртэл нэмсэн байна.

Мөн валютын хадгаламжийн хүүгээ хугацаа хэмжээнээс хамаарч нэмэх шийдвэр гаргажээ. Төгрөгийн хугацаатай хадгаламжийн хүүний хувьд 12 сар хүртэлх хугацаатай нь 9.3-11 хувь болж өсчээ. Харин валютын хадгаламжийн хувьд сарын 0.6-1.7 хувийн хүүтэй байна.

Гадаад орчны тодорхой бус байдал, геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалсан глобал эдийн засгийн хямрал, үнийн өсөлт зэрэг нь төв банк бодлогын хүүгээ зайлшгүй чангатгах шаардлагатай болгосон юм. Дотоод эдийн засгийн хувьд энэ оны эхний хагаст хөл хорио суларснаар, дотоод эрэлт эрчимжсэнээр эдийн засаг 1.9 хувиар өсч, тэлээд байгаа. Тээвэр, барилга, уул уурхайгаас бусад бүх салбарт өсөлт ажиглагдсан. Сүүлийн гурван улиралд өрхийн хэрэглээ өсч, хөдөлмөрийн зах зээл тэлсэн нь эрэлтийг тэтгэж байна гэж Монголбанк харж байгааг мөн онцолсон. Энэ оны есдүгээр сарын байдлаар инфляци 14.4, Улаанбаатар хотын хэмжээнд 14.8 хувь болж өмнөх саруудаас буураад байгаа юм.

Танд санал болгож буй

Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгоно
Улс төр

Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгоно

2025/05/21
“Эрдэнэс Тавантолгой ХК, БНХАУ-ын “Чайна Энержи” групп-тэй Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгууллаа
Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой ХК, БНХАУ-ын “Чайна Энержи” групп-тэй Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгууллаа

2025/05/16
Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
Онцлох мэдээ

Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ

2025/05/16

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?