Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Татварын орлого 17 их наяд төгрөгт хүрэхээр тооцжээ

2022/10/05
Эдийн засаг ирэх онд 5 хувиар өсөх төсөөлөлтэй байна
Share on FacebookShare on Twitter

Төсвийн төсөлд 2023 онд нийт татварын орлого 2022 оны батлагдсан дүнгээс 25.2 хувиар нэмэгдэж, 17 их наяд төгрөгт хүрэхээр тооцжээ.

Үүнээс 26.5 хувь буюу 4,530.0 тэрбум төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварын орлого, 21.1 хувь буюу 3,597.3 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, 20.6 хувь буюу 3,509.7 тэрбум төгрөгийг орлогын албан татварынх, 8.9 хувь буюу 1,520.0 тэрбум төгрөгийг гадаад үйл ажиллагааны орлого, 5.7 хувь буюу 966 тэрбум төгрөгийг онцгой албан татварын орлого, үлдсэн хэсгийг бусад татварын орлого бүрдүүлж байна.

Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд ирэх онд сэргэж, уул уурхайн экспорт нэмэгдэх хандлагатай гэж төсвийн төсөлд тусгажээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 2022 оны батлагдсан түвшинтэй харьцуулахад 13.6 хувиар нэмэгдэж, 2,400.0 тэрбум төгрөгт хүрэхээр байна.

Хувь хүний орлогын албан татварын орлогыг өмнөх жилүүдийн орлогын гүйцэтгэл, цалин хөдөлмөрийн хөлсний өсөлт зэрэгтэй уялдуулан энэ оны батлагдсан дүнгээс 11.5 хувиар нэмэгдүүлэн 1,262.8 тэрбум төгрөгт хүрэхээр тооцсон байна. Хувь хүний орлогын албан татварын өсөлтөд ирэх онд нэмэгдэх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, хувь хүний орлогын албан татварын шаталсан тогтолцооны өөрчлөлт, цалингийн сангийн өсөлт голлон нөлөөлж байгааг төсвийн төсөлд дурджээ.

Түүнчлэн, дотоодын барааны нэмэгдсэн өртгийн албан татварын орлого ирэх онд 2022 оны батлагдсан дүнгээс 9.7 хувиар нэмэгдэж, 1,700.0 тэрбум төгрөгт хүрэхээр тооцсон аж. НӨАТ-ын сугалааны урамшууллыг үргэлжлүүлж, цахим төлбөрийн баримтын системийн шинэ хувилбаруудыг нэвтрүүлэн, ашиглахад хялбар болгож, хамрах хүрээг өргөтгөх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр НӨАТ-ыг нэмэгдүүлнэ гэжээ.

Танд санал болгож буй

Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгоно
Улс төр

Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгоно

2025/05/21
“Эрдэнэс Тавантолгой ХК, БНХАУ-ын “Чайна Энержи” групп-тэй Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгууллаа
Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой ХК, БНХАУ-ын “Чайна Энержи” групп-тэй Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгууллаа

2025/05/16
Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
Онцлох мэдээ

Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ

2025/05/16

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?