Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэв

2022/10/10
Ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэв
Share on FacebookShare on Twitter

Ардын хувьсгалын болон Зэвсэгт хүчний 101 жилийн ой, Халхын голын байлдааны ялалтын 83, Чөлөөлөх дайны ялалтын 77 жилийн ой, Олон улсын Ахмадын өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний Жанжин штаб, Дайнд оролцогчдын Монголын хороо, “Эх орны дайчид” төрийн бус байгууллага хамтран 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, 1947-1948 оны Баруун хилийн тулгаралтад оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг 10-р сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэ үеэр Дайнд оролцсон бөгөөд нийслэл хотноо амьдарч буй 30 гаруй ахмад дайчинд оршин суугаа орон сууц, гэр хороололд нь очиж, хүндэтгэл үзүүлсэн юм.

Ёслолын ажиллагааны эхэнд Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн яруу тунгалаг аялгуун дор Дайнд оролцсон морьт дивизийн Байлдааны тугийг залсан ба ахмад дайчин маань Байлдааны тугнаасаа адис авч, мэхийн хүндэтгэсэн юм.

Үүний дараа Дайнд оролцсон ахмад дайчныхаа амжилт, алдар гавьяаг бахдан танилцуулж, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөн, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчид марш аялгуугаа тоглож, ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлсэн юм.

Энэхүү ёслолд Дайнд оролцогчдын Монголын хорооны тэргүүн бэлтгэл хурандаа Г.Лүндэн, “Эх орны дайчид” төрийн бус байгууллагын тэргүүн Р.Баяр, ЗХЖШ-ын Сургөлт бэлтгэлийн газрын Суртал хүмүүжил, сэтгэл зүйн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, “Сүү” хувьцаат компанийн ажилтнууд, дайнд оролцсон ахмад дайчид, тэдний гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, иргэд, залуучууд, өсвөр үеийнхний төлөөлөл оролцсон юм.

Танд санал болгож буй

“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа
Нийгэм

“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа

2025/06/03
ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна
Нийгэм

ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна

2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна
Нийгэм

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна

2025/06/03

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?